Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Дэлхийн хамгийн сайхан хайрын түүх: ЖАМИЛЬ

Айтматов гучин настайдаа “Жамиль” туужаа бичжээ.


Монсудар хэвлэлийн газар Утга зохиол цувралынхаа хүрээнд дэлхийн шилдэг зохиолуудыг багтаасан 21 бүтээлийг орчуулан гаргаад байна. Тус хэвлэлийн газар энэ жилийн Утга зохиол цувралын 9 номдоо Цвейгийн “Шатрын тууж”, Маркесын “Зарлагдсан үхлийн товчоон”, Памукын “Цагаан цайз”, Ишигүрогийн “Хөвөгч” ертөнцийн уран бүтэлч зэрэг дэлхийд аль хэдийн үнэлэгдсэн ч монгол уншигчдын хувьд цоо шинэ, сонирхолтой бүтээлүүд багтаасны дотор Киргизстаны хамгийн нөлөө бүхийн зохиолч Чингиз Айтматовын “Жамиль” тууж багтсан нь тун олзуурхмаар сонголт болжээ.

Учир нь Чингиз Айтматов бол орос хэлээр туурвидаг зохиолчдын дундаас бүтээлүүд нь хамгийн их уншигддаг хүмүүсийн нэг юм. Түүнийг монгол уншигчид эсээ, өгүүллэг, тууж, романуудаар нь таних боловч “Жамиль” хэмээх энэхүү алдартай туужийг нь тэр бүр мэдэхгүй. “Жамиль” тууж түүний Максим Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгсөх дипломын ажил байв. Айтматов гучин настайдаа “Жамиль” туужаа бичсэн бөгөөд анх “Новый Мир” утга зохиолын сэтгүүлд хэвлэгдэж, улмаар 1959 онд Луи Арагон франц хэлнээ хөрвүүлснээр энэ туужийг мэдэхгүй залуу хүн үгүй болжээ. Тууж цааш олон хэлнээ хөрвүүлэгдэж, өдгөө дэлхийн уншигч олонтой, бараг бүх хэл дээр хэвлэгдэж гарсан гэж хэлэхэд буруудахгүй.

Жамиль бол “дэлхийн хамгийн сайхан хайрын түүх” мөн гэдгийг батлах хэд хэдэн жишээ ч бий. Туужийн талаар Арагон франц орчуулгынхаа өмнө ийн бичжээ: “Редьярд Киплинг ‘Дэлхийн хамгийн сайхан хайрын түүх’ нэртэй өгүүллэгийн түүвэр бичсэн нь бий. Би арван хоёртойдоо энэ түүврийг уншсан, надад таалагдаагүй. Энэ угтаа эхний өгүүллэгээс нь болсон хэрэг. Энэ өгүүллэгт нэр өгөхдөө тэрээр заль мэх ашигласан, энэ яагаад ч дэлхийн хамгийн сайхан хайрын түүх байж таарахгүй гэдгийг би мэдэж байсан, үнэхээр ч тийм биш байв. Би үүнийх нь төлөө Киплингийг хэзээ ч уучлаагүй. Харин өнөөдөр би Жамиль туужийн тухай бодож, энэ бол миний хувьд ‘дэлхийн хамгийн сайхан хайрын түүх’ гэж хэлж чадах байна.” 

1969 онд “Мосфильм” кино нэгтгэл Жамиль туужаас сэдэвлэн ижил нэрт кино бүтээсэн ба кино зохиолыг нь ч мөн Айтмотов өөрөө бичсэн байна. Германд мөн энэ туужаас сэдэвлэн ижил нэртэй хоёр дахь киног 1996 онд Моника Тюбнер бүтээв. Харин Францын найруулагч Мари Жауль Пончвилл “Тенгри” нэртэйгээр Жамиль туужаас сэдэвлэсэн гурав дахь киног бүтээсэн байна. 

Айтматов дүрүүдээ чин сэтгэлээсээ хайрлаж, хэлийг тун гоёмсог хэрэглэсэнд “Жамиль” туужийн уншигчийн сэтгэлийг татдаг ер бусын нууц орших болов уу. Энэхүү туужийн орчин нь ажин түжин, нөхцөл нь хүнд гунигтай хэдий ч бичлэг нь яруу, зураглал нь тансаг. Айтматов энэхүү туужаа үеийн залуустаа зориулан бичсэн хэмээн тодотгожээ. Тиймээс хавар-зуны дэлгэр цагт хайр сэтгэлээр жигүүрлэн яваа залуу хүмүүсийн заавал унших ном нэгээр нэмэгдэж байна хэмээн хэлж болох бизээ. “Жамиль” туужийн тухай дэлгэрэнгүйг эндээс уншаарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
5 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
6 цагийн өмнө
Кисэносатогийн дэвжээг хураах уу?
санал болгох
1
11 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
19
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.