Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Номонд дурлагчид “БОСЛОГО” зарласны хүчинд НОМЫН БАЯР товлосон хугацаандаа болохоор шийдэгдлээ

“Ulaanbaatar Book fair” Олон улсын номын баяр энэ сарын 25, 26-нд болно.


Энэ сарын 25, 26-нд жанжин Д.Сүхбаатарын талбайд "Үндэсний номын баяр", “Ulaanbaatar Book fair” олон улсын номын баярыг зохион байгуулахаар товлогдсон юм. Зохион байгуулагч газраас 23 дахь удаагийн номын баяраа хийхээр 2018 оны хоёрдугаар сард зөвшөөрлөө хүсч, талбайд болох үйл ажиллагааны жагсаалтад орсон байна.

Гэвч тус өдрүүдэд ХХААХҮЯ-наас “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг Төв талбайд зохион байгуулахаар болж, товлогдсон байна. Угтаа ХХААХҮЯ-ны үзэсгэлэнгийн хугацаа 5-р сарын гурав дахь долоо хоногт болох Засгийн газрын тогтоолтой байгаа ч “Номын баяр” болох өдрүүдтэй давхцуулсан юм. Иймээс энэхүү шийдвэрийг зохиолчид, ном хэвлэн нийтлэгчид болоод уншигчид эсэргүүцэн олон нийтэд дуу хоолойгоо хүргэж эхэлсэн.

Мөн “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас уншигчид, ном бүтээгчид, зохиолчдын эрх ашгийг хүндэтгэн, хууль ёсоо дээдлэн Засгийн газрын тогтоолын заасан хугацаандаа үйл ажиллагаагаа хийн уламжлалт баярыг товлосон хугацаанд нь зохион байгуулахад саад учруулахгүй байхыг хүссэн бөгөөд өнөөдөр сэтгүүлч , Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ганчимэг ЗГХЭГ-ын дарга, Г.Занданшатарт ил захидал илгээснээр ХХААХҮЯ-ны өдөрлөгийг хойшлуулж, Номын баярын товлосон хугацаанд нь хийх шийдвэрийг гаргууллаа. 

Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.23
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
20 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
0
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.