Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Долоон аймгийн 60 сумын 113 багт газар тариалангийн бүс нутаг тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэв.


Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар 7 аймгийн 60 сумын 113 багт газар тариалангийн бүс нутаг тогтоолоо. Улсын хэмжээн дэх 1 сая 50 мянган га тариалангийн  талбайн 700 мянган га нь юм. Тодруулбал, нийт нутгийн 0,5 хувийг эзэлж байна. Тариалангийн бүс тогтоосноор малчид тариаланчдын хооронд  сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд үүсээд байгаа бэлчээр, тариалангийн талбайн маргааныг эцэслэж, тариалангийн бүс нутгууд дагасан үр ашиг өндөртөй, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх боломж олгож буй бодлогын дэмжлэг юм. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уржигдар Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутагт албан томилолтоор ажилласан. Энэ  үеэр тариаланчид тариалангийн бүс нутгийг зайлшгүй тогтоох шаардлага үүссэн талаар санал хүсэлтээ хэлж байсан юм.

Тариалангийн бүсийг тухайлан тогтоосноор хөрсний эвдрэл, цөлжилт, атаршихаас  сэргийлэх боломжтой юм. Газар тариалан, мал аж ахуйг зааглах тэдний зөрчилдөөнийг эв зүйгээр хөгжлийн бодлого хэрэгжүүлэх замаар шийдвэрлэх зүйтэй гэж үздэгээ ч тэд илэрхийлж байлаа 

Засгийн газраас газар тариалангийн бүс нутгаа түшиглэж эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зорилт тавьж байна. 2019 онд Монгол Улс атар газар эзэмшсэний 60 жилийн ой тохионо. Өнгөрсөн хугацаанд хүн амынхаа гурил, төмс хүнсний ногооны хэрэгцээний дийлэнхийг дотоодоосоо хангадаг болсон бол шинэ жаран эхлэхэд тариалангийн бүсчилсэн бодлого хэрэгжүүлж, түүнийгээ дагасан эрчимжсэн мал аж ахуйтай орон болохоор зорьж байна.

Аймаг орон нутгийн иргэд, малчид, тариаланчдын саналыг үндэслэн газар тариалангийн бүс нутгийг тогтоосон. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллахад  орон нутгийн удирдлагууд нутгийн иргэдийнхээ саналыг уламжилж байлаа.

Манай улс 66,2 сая толгой малтай, аймаг сумдад түгээмэл тархан байршдаг. Харин нийт нутаг дэвсгэрийн 1 сая 50 га талбайг газар тариалангийн зориулалтаар ашигладагаас сүүлийн жилүүдэд 700 мянган га талбайг нь л тогтмол идэвхитэй  эргэлтэнд оруулж байна. Гэтэл бэлчээрийн мал аж ахуйн тоо толгой хэт өсч, бэлчээрийн даац хэтэрч, улмаар тариалан бүхий талбайд мал нэвтэрснээр малчид тариаланчдын хооронд зөрчил, маргаан үүсэхээс гадна тариалангийн талбайд цөлжилт, хөрсний эвдрэл үүсэх нь эрс нэмэгдээд байна. Тиймээс малын тоонд биш чанарт шилжиж, малчид тариалангийн бүсээ дагасан эрчимжсэн мал аж ахуй руу шилжвэл чухал хэмээн Засгийн газар үзэж тариалангийн бүс нутгийг тогтоолоо.

Эрчимжсэн мал аж ахуйг тариалан эрхлэгчид малчидтайгаа хоршин дэмжих шаардлагатай.  Малын тэжээл үйлдвэрлэх, тариалж буй буудай, тэжээлийн ургамлын төрлөө бодлогоор нэмэгдүүлэх хэрэгтэй гэж ерөнхий сайд хэлж байсан юм. Засгийн газар  хүнс үйлдвэрлэгч цаашлаад экспортлогч орон болох зорилго тавьж, малыг эрүүлжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
48
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.