Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Анне Франкын НУУСАН байсан тэмдэглэлийн хуудсууд дээр юу бичигдсэн нь ил болжээ

Технологийн ачаар түүний нуусан бичвэрийг олж унших боломжтой болов.


Анне Франк бол дэлхийн хоёрдугаар дайны үед Нацистуудаас нуугдаж байхдаа бичсэн тэмдэглэлээрээ алдартай Еврей охин билээ. Түүний бичвэр өдгөө үхлээс нь хойш 70 гаруй жил өнгөрсөн ч уншигдсаар байна.

Гэхдээ Анне Франкын нэгэн нууц тэмдэглэлийг тайлан уншиж, нийтэд ил болгожээ. Үүн дээр тэрбээр дотно харилцаа буюу сексийн тухай өөрийн бодол болоод бохир онигоо зэргийг бичсэн байж.

Уг тэмдэглэл нь бор өнгийн цаасаар хучигдсан байсан бөгөөд гэр бүлээсээ өөрийн бичсэн зүйлийг нуух гэсэн оролдлого байжээ хэмээн үзжээ. Харин шинэ технологийн ачаар түүний нуусан бичвэрийг уншиж чадсан байна.

Уг хэсэг 1942 оны есдүгээр сарын 28-нд бичигдсэн ба 13 настай Анне нуугдаад удаагүй байх үеийнх юм.

"Би энэ хуудсыг 'бохир онигоо' бичихдээ ашиглах болно" гэж бичсэн байсан бөгөөд үүнийхээ доор дөрвөн ийм төрлийн зүйл бичсэн байж.

Мөн тэр сексийн боловсролын тухай хэдэн арван  мөр бичсэн нь яг л хэн нэгэнтэй харилцан ярилцаж байгаа мэтээр бичигдсэн байв.

"Анне Франк бэлгийн харилцааны тухай их сонирхолтойгоор бичсэн байсан. Бусад бүх хүмүүсийн нэгэн адилаар тэр энэ сэдвийн тухай сонирхож байсан" хэмээн Амстердам дахь Анне Франкын музейн үйл ажиллагаа хариуцсан захирал Роналд Леопард мэдэгджээ.

Түүний бичсэн зүйлээс зарим нь ил болсон байгаа юм. Жишээ нь тэр: "Яагаад Германы Вермахт охид Нидерландад байгааг мэдэх үү? Цэргүүдэд зориулсан гудас болж байгаа юм" хэмээн бичсэн байв.

Мэдээж Анне Франкын амьдарч байсан тухайн үед хүмүүсийн дунд ч ийм яриа байсан ба тэр сонссон, дуулсан, түүнээс бодсон зүйлээ бичиж үлдээсэн байна. Тэр 13 насныхаа төрсөн өдрөөр тэмдэглэл бэлгэнд авснаас сарын дараа нуугдах шаардлагатай болсон билээ.Тэр 1945 онд буюу 15 насандаа хорих лагерьт нас барсан билээ. Энэ бол дайн дуусдаг тэр жил байсан юм.

Эх сурвалж: bbc.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
1
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.