Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Улаанбаатар марафон"-д оролцох хүмүүсийн ЗААВАЛ мэдэх ёстой 9 ЗӨВЛӨМЖ

Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан зөвлөмжийг хүргэж байна.


Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагт “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Энэ онд “Улаанбаатар марафон-2018” гүйлтийн тэмцээн энэ сарын 19-ний өдөр 07:00-17:00 цаг хүртэл зохион байгуулагдана. Улаанбаатар марафонд хүчээ сорих залуус нэлээдгүй бий. Амжилттай гүйхэд тань туслах 9 зөвлөмжийг хүргэж байна. 

МЭӨ 490 онд дайн дууссан тухай баярт мэдээг ард түмэндээ хүргэхээр 42км 195м газар гүйсэн Грек цэргийн тэсвэр хатуужлийн илэрхийлэл болгож марафон гүйлтийн төрөл үүссэн түүхтэй.  Бүтэн марафон 42190м, хагас марафон 21095м зайд гүйдэг тул зөвхөн гүйлтээр хичээллэгчид оролцох нь зүйтэй байдаг.

Хэрэв Та зүрх судас, уушигны архаг өвчтэй, гүйлт болохоос өмнө 5 хоногийн дотор халуурах, бөөлжих, шингэн алдах, даралт ихсэх, цээжээр хөндүүрлэх зэрэг зовиур илэрсэн болон хэт тарган, хэт туранхай, 18 нас хүрээгүй, өндөр настан бол эрүүл мэндийн талаас гарч болзошгүй эрсдэлээс өөрийгөө сэргийлж, холын зайн гүйлтэнд оролцохоос татгалзахыг зөвлөж байна. 


 

Та марафонд оролцохоор шийдсэн бол дараах зөвлөмжинд анхаарлаа хандуулна уу.

 

1. Та гүйлтээс өмнө бэлтгэл, дасгал хийсэн, өөрийнхөө гүйж чадах зайг сонгож оролцоорой.


2. Харьяа хорооны өрхийн эмчид үзүүлж, гүйлтэнд оролцохыг зөвшөөрсөн дүгнэлт гаргуулна уу.


3. Марафон гүйлтийн өмнөх өдөр сайн унтаж амрах, махан хоол, хүнсний ногоог аль болох бага хэрэглэж, хөнгөн, илчлэг ихтэй хоолыг түлхүү хэрэглэж, 48 цагийн өмнөөс усыг бага багаар уувал зохимжтой.


4. Архи, согтууруулах ундаа нь бодисын солилцоонд нөлөөлж, шингэний дутагдалтанд хүргэдэг тул марафоны өмнөх өдрүүдэд хэрэглэхийг хориглоно.


5. Марафон гүйлтийн үед хэт хөлрөх, цангахаас сэргийлж, 20 минут тутамд 100-200 мл усыг цангаагүй байсан ч бага багаар уугаарай. 

 

6. Гүйлтийн үед нарны малгай болон тухайн өдрийн цаг агаарын байдалд тохируулан, аль болох хөлс сайн нэвтрүүлэх материалтай, суга, цавь, гуя үрэгдэхээс хамгаалсан зориулалтын хувцас, даавуун оймс өмсөх хэрэгтэй. Суга, цавь үрэгдэж, холгохоос сэргийлж, тос түрхэж болно.


7. Гүйлтийн өдөр гэмтэл, холголтоос сэргийлж шинэ гутал, шинэ хувцас өмсөхөөс зайлсхийнэ үү.


8. Гүйлт дуусмагц өмсөж байсан хувцсаа сольвол биед тустай.

 

9. Марафон гүйлтийн өмнө болон дараа нь биеийн жингээ үзэж, алдсан жингийн 1 кг тутамд 1 литрээр тооцож усыг бага багаар уугаарай.

 

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
Уржигдар
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
2
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.