Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Таны хүүхэд ADHD буюу "Анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх" эмгэгтэй юм биш биз?

Та хүүхдээ сайн анзаараарай.


ADHD буюу "Анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх" эмгэг нь хүмүүсийн тэр болгон мэддэггүй боловч ноцтой эмгэг юм. Энэ төрлийн эмгэг өсвөр насны хүүхдүүдэд ихэвчлэн тохиолддог ба ямар сахилгагүй юм бэ хэмээн бид хүүхдүүдээ загнасаар байдаг ч үнэндээ ийм төрлийн эмгэгтэй байх магадлалтай байдаг гэнэ. Шалтгаан тодорхойгүй боловч удамшлын шалтгаан 75% эзэлдэг.

Энгийн хүн болоод ADHD-тэй хүний анхаарал төвлөрөлтийн ялгаа

Гол шинж тэмдэг нь: Тогтвортой сууж, анхаарч, удаан хугацаагаар ямар нэгэн юм хийж чаддаггүй. Анхаарал төвлөрүүлэх чадвар нь хэвийн хүнийхээс хэд дахин бага гэж ойлгож болох юм.

Мөн энгийн хүүхдүүд сахилгагүйтэх боловч хэсэг хугацаанд аажимдаа гайгүй болчихдог. Харин уг хам шинжтэй хүүхдүүдэд дээрх байдал удаан хугацаагаар үргэлжилж, цэцэрлэг, сургууль, гэртээ үргэлж төвөг учруулж, тэсвэрлэхийн аргагүй яршиг төвөгтэй байдаг.

Энэ шинж тэмдэгтэй хүүхдүүд сургуульд амжилттай сурч чадахгүй, дасан зохицох чадвар муу, нийгмийн харилцаа, ёс зүй, эрүүл мэнд, нойрны асуудалтай байх нь элбэг байдаг. Уг эмгэг нь сургуулийн насны хүүхдүүдийн 10 гаруй хувьд тохиолддог гэнэ.

Ийм хам шинжтэй хүүхэд өөрийнхөө зан чанарыг хянахад маш төвөгтэй байдаг учраас эмийн эмчилгээ болоод зан үйлийн эмчилгээг хийх нь зайлшгүй хэрэгтэй байдаг.

Энэ төрлийн эмгэг дотроо 3 хэлбэртэй.

1. Анхаарал дутмагшил

Ямар нэг зүйлд хичээгээд ч удаан хугацаагаар анхаарлаа төвлөрүүлж чадахгүй. Ямар нэг зүйлд удаан анхаарч, удаан хийж чаддаггүй.

2. Хэт хөдөлгөөнтөх 

Хэсэг хугацаанд анхаарлаа сайн төвлөрүүлээд хийдэг ч тун удалгүй босч, дэвхцэж, зүгээр сууж чадахгүй болно. 

3. Холимог

Дээрх шинжүүд аль аль нь хосолсон байгааг хэлнэ.

Манайд энэ эмгэгийн тухай 2014 онд хийгдсэн нэгэн судалгаа байна. Б.Амгалан болон Г.Эрдэнэтуяа нарын судалгааны өгүүллэгээс жишээ аван, Монгол хүүхдүүд дээр хийсэн судалгааны хариуг хүргэж байна.

"...Улаанбаатар хотын 3 дүүргээс 615 хүүхдийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч Америкийн Сэтгэцийн Нийгэмлэгийн DSM-IV ангиллын дагуу АДХХЭ-ийг оношлоход эцэг эх ба багшаас авах асуумжийн хуудсаар эмнэлзүйн ярилцлага хийх байдлаар судалгаа явуулсан. Судалгаанд АДХХЭ-тэй 32 тохиолдол буюу 5.2 хувьтай байлаа. Хөвгүүдэд охидоос 2 дахин илүү тохиолдлоо. АДХХЭ-т нөлөөлөх зарим хүчин зүйлсийг судлахад эхийн жирэмсний хожуу үеийн хордлого, жирэмсэн эхийн тамхидалт, архидалт, гэр бүлд хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй байх, хажуу өрөө хөлсөлж амьдрах их эрсдэлд хүргэдэг байна."

Хэрхэн арга хэмжээ авах вэ?

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
4
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.