Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хифүми Абэ: ДАШТ-д бүх барилдаанаа иппоноор дуусгах зорилготой

Гол өрсөлдөгчид минь Орос, Гүрж, Израиль, Өмнөд Солонгосын бөхчүүд байх болно.


Олон улсын жүдо бөхийн холбооноос алдарт жүдочидтой хийж байгаа богинохон ярилцлагын энэ удаагийн зочноор Японы бөх Хифүми Абэ сонгогджээ. Түүнээс өмнө гавьяат тамирчин Д.Сумъяа, Францын Тедди Ринер, Кларисс Агбеньену, Бразилийн Майра Агияр нарын хариултыг бид толилуулсан билээ.

-    Чи дэлхийн аварга цолыг хадгалж байгаа тамирчин. Ирэх ДАШТ-д ямар зорилготой оролцох гэж байна?
-    Энэ удаад би бүх барилдаанаа иппоноор цэвэр ялахыг хүсч байна. Өнгөрсөн ДАШТ дээр чадаагүй юм л даа.
-    Чиний гол өрсөлдөгч?
-    Улс бүр төдийгүй тамирчин болгон өөрийн гэсэн онцлогтой. Хэрэв заавал хэн нэгнийг нэрлэ гэх юм бол гол өрсөлдөгчид минь Орос, Гүрж, Израиль, Өмнөд Солонгосын бөхчүүд байх болно. Сайн бэлтгээд бүгдийг нь ялахыг хичээнэ.
-    Япон жүдочид ямар ч тэмцээнд түрүүлэх тамирчинд тооцогддог. Бүгд чамайг ялахыг хүсч, эрчимтэй бэлтгэл хийж байгаа нь нэмэлт дарамт болдог уу?
-    Тэмцээн болгон дарамтан дунд өнгөрдөг. Харин энэ дарамтыг өөртөө ашигтайгаар зөв тийш нь залж чаддаг байх хэрэгтэй.
-    Жүдо бөхийн юу нь таалагддаг вэ, яагаад?
-    Иппоноор цэвэр ялах нь хамгийн сайхан. Өдөр бүр хүнд бэрх бэлтгэл хийж байгаагийн үр дүн нь цэвэр ялалт.
-    Жүдо бөхөөс олсон зүйл?
-    Мэндэлж хүндлэх ёс, биеэ зөв авч явах чадвар.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
26
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.