Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Тува бөх Чингисхан Эрдоан: Нэрнээсээ болоод Монголд болдог тэмцээнд оролцдоггүй

Үнэнийг хэлэхэд надад Монголын ард түмний өмнө эвгүй байдаг.


ОХУ-ын Тувад чөлөөт бөхийн “Төв Азийн Цом” тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээнд ОХУ-ын гавьяат тамирчин, Европын 3 удаагийн аварга, тува бөх Опан Сат оролцсон нь нутгийн олны сонирхлыг татлаа.  Опан Сат 2017 оноос Турк улсын иргэн болж, тус улсын нэрийн өмнөөс барилдаж байгаа. Тэр иргэншлээ төдийгүй нэрээ ч сольсон. Гэхдээ манай их хаан Эзэн Богд Чингис хааны нэрийг авч, Чингисхан Эрдоан нэрээр барилддаг болсон билээ. Түүний шинэ нэрийг тувачууд шүүмжилж, эх оронч бус үзэл гаргалаа гэж загнах хүн ч байсан.

Одоогийн байдлаар Туркийн шигшээ багт тува залуугаас гадна Ингушетийн Яшар Селим (Колой Кортоев, 86 кг), Ислам Килич (Ислам Цароев, 74 кг), дагестан бөх Шамиль Ахмедов (Шамиль Эрдоан) нар барилдаж байгаа. Бүгд л бас нэрээ сольцгоосон.
Опан Сат Чингис хааны нэрийг авахад асуудал гараагүй бол харин Эрдоан нэртэй болох гэж нэлээд хөөцөлджээ. Түүний багийн эзэд Ерөнхийлөгч Эрдоаны гэрбүлд хандаж байж, ийм нэр зүүх эрх авсан гэнэ.
Тувагийн сэтгүүлчид түүнээс яагаад нэрээ Чингисхан болгон өөрчилсөн талаар сонирхоход тэр “Энэ бол маш том үүрэг, хариуцлага юм. Үнэнийг хэлэхэд надад Монголын ард түмний өмнө эвгүй байдаг. Тийм болохоор би Монголд болдог тэмцээнд оролцдоггүй. Нэр сольж болох ч иргэншил өөрчилнө гэдэг том зүйл. Зарим хүн намайг урван тэрсэллээ гэдэг ч тамирчид бидний хувьд гадаад орны өмнөөс барилдлаа гээд хэнд ямар ч муу зүйл хийгээгүй шүү дээ. Африк, Европын орны өмнөөс тэмцээнд орлоо гээд бид ээжийнхээ хүү хэвээр үлдэнэ. Дасгалжуулагч багш минь надад нэр өгөхдөө мэдээж сайн санааны үүднээс л өгсөн байгаа. Өөр соёл иргэншилтэй орны хүн мөртлөө багш минь Чингис хааныг их хүндэлдэг. Түүний хувьд Чингис хаан гэдэг нэр ялгуусан ялалттай холбоотой” гэж ярьжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
5 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
25
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.