Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Улаанбаатар марафон-2018” Олон Улсын гүйлтийн бэлтгэл ажлыг 100 хувь хангажээ

Энэ бямба гарагт болно.


“Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлт энэ сарын 19-ний өдөр зохион байгуулагдах гэж байна. Марафоныг зохион байгуулах нэгдсэн ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлаар гүйлт зохион байгуулахтай холбоотой бэлтгэл ажлын явцын талаар хэлэлцэв.

Нийтийн биеийн тамир, спортын хорооны Нийтийн биеийн тамирын хөгжлийн хэлтсийн дарга А.Болдмаа бэлтгэл ажлууд 100 хувь хангагдсан талаар ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа.

Нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Тээврийн газар, Авто замын хөгжлийн газар, Замын цагдаагийн алба, УБЗАА, Эрүүл мэндийн газрууд бэлтгэл ажлыг хангасан, 100 хувь бэлэн гэдгээ хэлж байв.

Хурлын төгсгөлд нийслэлийн Засаг даргын орлогч, Ажлын хэсгийн ахлагч Ш.Анхмаа нийтийн хэв журам, аюулгүй байдлыг хангах, гүйлтэд оролцогчдод эмнэлгийн үзлэг, шаардлагатай тусламж үзүүлэх, гүйлтийн маршрутын дагуу иргэдийн тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор хог хаягдал, бие засах цэг, цэвэрлэгээний ажил, маршрутын дагуу зам услах, зэрэг үүрэг чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өглөө. Өгсөн үүрэг чиглэлийг хариуцлагатай биелүүлж, зохион байгуулалтын өндөр төвшинд, алдаа дутагдалгүй ажиллахыг Ажлын хэсгийн гишүүдэд үүрэг болгов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
45
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.