Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Видео: Б.Хаш-Эрдэнэ Цэргийн дэлхийн аварга боллоо

Б.Хаш-Эрдэнэ манай улсаас чөлөөт бөхийн төрлөөр цэргийн дэлхийн аварга болсон долоо дахь тамирчин болж байна.


Чөлөөт бөхийн цэргийн ДАШТ энэ сарын 15-17-нд ОХУ-ын нийслэл Москвад болж байна. 33 дахь удаагийн тус тэмцээнд манай Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны бөхчүүд оролцож байгаа билээ.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59 кг гэсэн 10 жингийн барилдаан болж, нэг алт, нэг хүрэл медаль хүртэв.

Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд 2014 оны оюутны ДАШТ-ий хүрэл, “Mongolia Open” ОУТ-ий хүрэл, УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Бямбадоржийн Хаш-Эрдэнэ алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр Москвагийн дэвжээнд 1/4 шигшээд Швейцарийн Рэнди Вокыг 5:0-ээр, хагас шигшээд Ираны Мохаммад Намжомотлаг 6:2-оор, алтан медалийн төлөөх барилдаанд Александр Медведь, Дмитрий Коркиний ОУТ-ий хүрэл медальт, эзэн орны якут бөх Дмитрий Аксеновыг 9:4-өөр тус тус ялсан юм гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Б.Хаш-Эрдэнэ манай улсаас чөлөөт бөхийн төрлөөр цэргийн дэлхийн аварга болсон долоо дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран, Сүхээгийн Цэрэнчимэд, ОУХМ Нармандахын Лхамгармаа, Оргодолын Үйтүмэн 2014 онд, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон, ОУХМ Ганбаатарын Отгонжаргал 2017 онд түрүүлж байв.

Түүнчлэн эрэгтэйчүүдийн 70 кг-д 2017 оны “Mongolia Open” ОУТ-ий дэд аварга, энэ жилийн улсын аварга, ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж хүрэл медалийн төлөөх барилдаанд Сирийн Мазен Кадманиг оноогоор (10:0) цэвэр ялснаар шагналын тавцанд зогслоо гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Эхний өдрийн дүн
57 кг.

1. Меграм Резазаде (Иран).
2. Ун Гван Пак (БНАСАУ).
3. Азамат Тускаев (ОХУ), Сун Гвон Ким (БНСУ).

61 кг.

1. Б.Хаш-Эрдэнэ (Монгол).
2. Дмитрий Аксенов (ОХУ).
3. Мохаммад Намжумотлах (Иран), Елдос Абикенов (Казахстан).

65 кг.

1. Начын Куулар (ОХУ).
2. Сик Сонг (БНСУ).
3. Ильман Мухтаров (Франц), Агагусейн Мустафаев (Азербайжан).

70 кг.

1. Сослан Рамонов (ОХУ).
2. Александр Семисоров (Герман).
3. Б.Бямбадорж (Монгол), Яздан Санаи (Иран).

74 кг.

1. Заурбек Сидаков (ОХУ).
2. Хамед Рашиди (Иран).
3. Байболсун Курманбеков (Казахстан), Жошкун Азимов (Азербайжан).

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
8
34
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.