Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Франц улс онцгой байдлын албанд нисдэг тэрэг, автомашин нийлүүлнэ

Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр БНФУ-ын Элчин сайд Элизабет Барсак тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.


Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайд Элизабет Барсак тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр орны харилцаа, тэр дундаа гамшигтай тэмцэх болон онцгой байдлын байгууллагын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.  

2010 онд гарын үсэг зурсан Санамж бичиг нь гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг нь арилгах чиглэлээр хамтран ажиллахад  чухал түлхэц болсон. Одоо Санамж бичгийг өргөжүүлж гэрээ байгуулах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв.

Францын нэр бүхий хоёр компани Онцгой байдлын ерөнхий газрыг нисдэг тэрэгний флоттой болгож, засвар үйлчилгээг нь хариуцах, багийн бүрэлдэхүүнийг сургах, гал унтраах, аврах албаны автомашин нийлүүлэх, гал сөнөөгчдийг сургах төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байна. Компаниудын төлөөлөл өмнө нь манай улсад ирж цаг уур, газар нутгийн онцлог, гал унтраах албаны одоо ашиглаж байгаа автомашин зэргийн талаар өргөн хүрээтэй судалгаа хийжээ.

Францын Засгийн газрын зээлийн санхүүжилт бүхий энэ төслийг нэн даруй хэрэгжүүлж эхлэхэд бэлэн байгаагаа Шадар сайд Ө.Энхтүвшин илэрхийлэв. Зээл нь нэн хөнгөлөлттэй буюу 50 жилийн хугацаатай, 0,25 хувийн хүүтэй байхаар урьдчилан тохиролцсон байна.

Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Гамшигтай тэмцэх газар 2010 оноос хамтран ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд эрэн хайх, аврах, гамшгийн үеийн удирдлага, эмнэлгийн тусламж үзүүлэх зэрэг чиглэлээр олон сургалт явуулж иржээ.

Дашрамд дурдахад, 2009 онд болсон үер, 2009-2010 оны зуднаар БНФУ 90 гаруй мянган еврогийн үнэ бүхий дулаан хувцас, хүнсний болон эм, эмнэлгийн бүтээгдэхүүн, хүнсний тусламж үзүүлсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
2
6 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
3
8 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
40
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.