Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дэлхийн музейн өдрөөр Үлэг гүрвэлийн музейн шинэхэн танхимыг зориорой

Дэлхийн шим ертөнцийн үүсэл, хөгжил танхим өнөөдөр нээлтээ хийлээ.


Өнөөдөр “Үлэг гүрвэлийн төв музей”-н гурав дахь танхим буюу “Дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжил”- ийн танхим нээлтээ хийлээ. Энэ танхимд дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжил буюу дэлхий тоосонцроос үүссэнээс эхлээд өнөөдөр бид амьдарч буй эрин хүртэлх түүхийг олон үзмэрийн хамт дэлгэн харуулжээ.

Энэ танхим нь дэлхийн шим ертөнц хэрхэн үүссэн бэ? гэдгийг харуулах  зорилготой. Дэлхий үүсч хөгжсөн 5 эриний онцлогийг харуулах бүтээлүүд болон ховор олдворуудаар баялаг.

Шинээр нээсэн танхимын гол үзвэр НУГАСАН ХОШУУТ үлэг гүрвэл. Нугасан хошуут үлэг гүрвэлийн ясны 80 хувь нь бүрэн  олдсон байна.  Өөрөөр хэлбэл, 70 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн яс 80 хувьтай олдоно гэдэг нь нэн ховор тохиолдол гэж тус музейн эрдэм шинжилгээний ажилтан С.Ариунцэцэг хэлж байлаа. Уг үлэг гүрвэлийн нугасан хошуу нь  хоол тэжээлээ олж идэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг байсан гэнэ. 

Түүнчлэн үлэг гүрвэлийн 14 өндөг үүртэйгээ чулуужсан олдворыг сонирхож болох юм. Үлэг гүрвэлийн өндөг томрох тусмаа цөөрдөг ба 14 ширхэг өндөг  үүртэйгээ олдсон гэдэг нь ховор үзэгдэл аж.

Мөн 60-70 сая жил хадгалагдсан үлэг гүрвэлийн өндөгний хальс хүртэл бий. Үлэг гүрвэлийн арьс, өд бараг олдох боломжгүй ч түүний хэв дардасны олдворууд мөн дэлгэгджээ.

Үлэг гүрвэлийн төв музейн захирал Н.Жавзмаа “Энэ танхимд тус музейн эрдмийн зөвлөлийн дарга, доктор  н.Ариунчимэгийн 20-30 жилийн турш дахь цуглуулгаас шилмэл 40 үзмэрийг дэлгэсэн.  60-70 сая жилийн өмнө амьдарч байсан амьтдын олдворыг судалж, нийтийн хүртээл болгоно гэдэг цаг хугацаа шаардсан, шаргуу ажлын үр дүн байдаг” гэлээ.

Дэлхийн шимт ертөнцийн үүсэл, хөгжлийн танхим нь хүүхэд багачууд, эцэг эх, залуу үе, жуулчдад дэлхийн үүсэл хөгжилийн тухай сонирхолтой, мэдлэг, мэдээллийг өгөх болно. Үлэг гүрвэлийн музей бол шинжлэх ухаан, танин мэдэхүйн сурах бичиг гэдгийг музейн хамт олон онцолж байна.

Сонирхуулахад, маргааш буюу жил бүрийн 5 дугаар сарын 18-нд Олон улсын музейн өдөр тохиодог. Энэ өдөр Үлэг гүрвэлийн төв музей иргэд, олон нийтэд үнэгүй үйлчлэх юм байна.   

Бэлтгэсэн: Б.Намуунцэцэг

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
10 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
1
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.