Хайх зүйлээ бичнэ үү

мин

Олон улсын музейн өдөр тохиож байна

Энэ жил “Өргөн харилцаатай музей: Шинэ хандлага, Шинэ олон нийт” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна.


Өнөөдөр олон улсын музейн өдөр тохиож байна. Энэ өдрийг 1977 оноос дэлхий даяар, мянга мянган музей жил бүр нэг сэдвийн дор нийтэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулж тэмдэглэдэг. 

Энэ жил дэлхийн музейн өдрийг “Өргөн харилцаатай музей: Шинэ хандлага,  Шинэ олон нийт” гэсэн сэдвийн хүрээнд олон улсад уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, олон нийтэд зориулсан төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулах аж.  Өргөн харилцаатай музей гэдэг нь орчин цагт бидний өдөр тутмын харилцаандаа хэрэглэж буй сошиал медиа төдийгүй мэдээлэл дамжуулж, харилцаж буй олон арга, хэлбэрийг соёлын салбарт ч бий болгох утгыг илэрхийлж байгаа гэлээ.

Манай улс олон улсын музейн өдрийг 2003 оноос хойш 15 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ өдрийг угтаж, тухайлбал өчигдөрхөн “Дэлхийн шимт ертөнцийн үүсэл хөгжил” шинэ танхимаа нээсэн Үлэг гүрвэлийн төв музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна.

Олон улсын музейн өдрийг тохиолдуулан дараах үйл ажиллагаа болно.

Олон лусын музейн өдөрт зориулан дэглэсэн “Эрдэнийн сан” үзэсгэлэнгийн нээлт 11 цагаас болно.

Мөн “Эрдэнийн сан” сэдэвт слайд шоу үзэсгэлэн, нээлттэй илтгэл хэлэлцүүлэг, боловсрол зэрэг олон нийтийн хөтөлбөрийг зохион байгуулна.

Бэлтгэсэн: Б.Намуунцэцэг

 

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
20 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
21 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
11
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.