Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Уран бүтээлч А.Чадраабал “Мяндаг” үзэсгэлэнгээ дэлгэлээ

Үзэсгэлэн ирэх сарын 7-ныг дуустал үргэлжилнэ.


Уран бүтээлч А.Чадраабалын “Мяндаг” бие даасан үзэсгэлэн Art Space 976 буюу хуучнаар 976 Арт Галерейд энэ сарын 17-ны өдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэн ирэх сарын 7-ныг дуустал үргэлжилнэ.

Уран бүтээлч А.Чадраабал нь бух, морь, буурны дүрслэл бүхий бүтээлүүдээ 10 гаруй жилийн туршид туурвиж олны танил болсон. Эдгээр дүрслэлүүд нь түүний хувьд байгаль дэлхийтэй харьцах харьцаа, салхи, агаар, эр хүний хийморь лундаа зэргийг илэрхийлдэг. Төв аймгийн Зуунмод хотод 1979 онд төрж өссөн тэрээр хөдөө нутаг, байгаль, нүүдлийн ахуйтай ойр амьдарч, бага насандаа үзэж туулсан бүхэн нь түүний бүтээлд нөлөөлсөөр иржээ. Чадраабалын эцэг Адъяабазар монголд нэртэй зураач ба хүүгээ уран бүтээлч болоход нь ихээхэн нөлөө үзүүлсэн аж. 

Багшийн дээд сургуулийн уран зургийн ангийг 2001 онд дүүргэсэн цагаас хойш уран бүтээлч Чадраабал нь бие даасан үзэсгэлэнгээ Монгол, Франц, Герман, Хятад, Солонгос, Орос, Авсрали, Арабын Эмират улсуудад 15 удаа зохион байгуулж, Монгол Япон, Румын, Сингапур, Хятад, Орос, Бангладеш, Тайланд, Тайван, Герман, Франц зэрэг орнуудад зохион байгуулагдсан 50 гаруй хамтарсан үзэсгэлэнд өөрийн бүтээлээ дэлгэн үзүүлсэн юм. 

Энэ удаагийн МЯНДАГ бие даасан үзэсгэлэнгээр түүний сүүлийн нэг жилийн туршид туурвисан абстракт бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байна. Чадраабалын өмнөх бүтээлүүд нь илүү дүрслэл дээр тулгуурласан, бэлэгдлийн чанартай байсан бол шинэ ажлуудаас нь өнгөний тоглолт, хэмнэлийг илүү мэдрэх боломжтой. Германы уран бүтээлч Герхард Риштерийн арга техникийг нарийн судалж, бэхээр зурах монгол арга ажиллагааг хослуулан тууривсан эдгээр бүтээлүүдээс уран бүтээлчийн өөрийнх нь өдөр тутмын амьдрал, сэтгэл зүйн өөрчлөлтүүдийг өнгө, хэмнэл бүрээс нь уншиж болно.  

А.Чадраабал нь уран бүтээлээ туурвихын зэрэгцээ 2001-2007 онд Монгол улсын Боловсролын их сургуульд Дүрслэх урлагийн тэнхмийн багш, 2004-2009 онд МУЭ-ийн Залуу уран бүтээлчдийн нэгдлийн тэргүүлэгч гишүүн, тэргүүн, 2009-2013 онд Монголын уран зургийн галерейн захирал, 2010-2013 онд МУЭ-ийн Хорооны тэргүүлэгч гишүүн, Азийн урлагийн музейн захирлуудын холбооны гишүүнээр тус тус ажилласан. Урлаг судлалын ухааны  магистр цолтой тэрээр одоо Азийн уран бүтээлчдийн холбооны монгол дахь зөвлөлийн тэргүүн, 2013 оноос Олон улсын уран бүтээлчдийн Монголын Холбооны тэргүүнээр ажиллаж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
19 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
20 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
16
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.