Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Г.Занабазарын музей QR кодыг ашиглан үзмэрийн талаарх мэдээллээ хүргэж байна

Музейн хувьд QR кодыг үр дүнтэй ашиглах олон арга бий.


Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей 2018 оны олон улсын музейн өдрийн уриан дор олон шинэ үзэгчийг татах зорилгоор мэдээллийн технологийн шинэ техник дэвшил нэвтрүүлэн, үзэгчиддээ QR кодыг ашиглан үзэсгэлэнгийн үзмэрийн талаарх мэдээллээ хүргэж байна.

QR (Quick Response) кодыг 1994 онд анх Япон улсад зохиосон бөгөөд өдгөө дэлхий даяар олон нийтийн хэрэглээнд нэвтэрчээ. QR код нь ухаалаг гар утас, таблет болон бусад төхөөрөмжөөр уншигдах дөрвөлжин хэлбэрийн шошго ба төрөл бүрийн мэдээлэл дамжуулах, цахим хаягтай холбох зэрэг үүрэгтэй. Музейн хувьд QR кодыг үр дүнтэй ашиглах олон арга бий. Үзмэрийн тайлбарыг уламжлалт хэлбэрээр хүргэхийн хажуугаар энэхүү кодыг ашиглан нэмэлт текст, зураг, видео, аудио болон веб хуудас дахь мэдээллийг үзэгчид өөрийн ухаалаг төхөөрөмж эсвэл музейн таблет ашиглан авах боломжтой. Үүний тулд ердөө тухайн ухаалаг төхөөрөмжиндөө QR код уншигч аппликейшн суулгахад хангалттай.

Энэхүү код нь биет ертөнцийг интернет ертөнцтэй холбох харилцааны шинэ хэрэгсэл юм. Монголд анх удаа QR кодтой “Хөгжмийн зэмсэг” үзэсгэлэн 2018 оны 5-р сарын 16-наас 6-р сарын 6 хүртэл үргэлжилнэ.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
6
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.