Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Музейн "Эрдэнэсийн сан"-г нээсэн технологийн дэвшил

"Бодлоор зангидсан илд", "Өөрийгөө хай" болон "Бод Ол" бүтээл олны анхаарлыг татаж байлаа.


Музейг зөвхөн шилэн хоргон дотроос л үзэх ёстой юу?

Бидний өдөр тутамдаа ашигладаг медиа хэрэглүүр, видео болон бусад орчин үеийн урлагийн хэлээр тэртээ 200, 300 жилийн өмнөх, магадгүй түүнээс ч эртний бүтээлүүдийг үзэх боломжтой болсон гэвэл та итгэх үү?

Тэгвэл өнө удаан жил хадгалагдан ирсэн ховор үзмэрийг орчин үеийн урлагтай  техник технологиор сүлж тэс өөр мэдрэмжийг өгсөн “Эрдэнэсийн сан” танхим Богд хааны музейд өчигдөрхөн нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнгийн нээлт  Богд хааны ордон музейд болсон юм. Жуулчны улирал эхэлснийг гэрчилж Солонгос, Энэтхэг улсын  жуулчид цөөнгүй байсан. “Хэт их стрэсстэй байх үед үзэсгэлэн эсвэл музей үзэх нь сэтгэл санааг амар амгалан болгодог. Богд хааны музей эртний түүхийг хадгалж ирснээрээ маш гайхалтай санагдлаа. Мөн өнөөдөр нээлтээ хийсэн “Эрдэнийн сан” танхимийн бүтээлээс “Бодлоор зангидсан илд” болон “Өөрийгөө  хай” бүтээл сонирхолтой байлаа. Уран бүтээлч Б.Бат-Эрдэний “Өөрийгөө хай”  бүтээл  яг л хязгааргүй орон зай луу аялаж байгаа юм шиг санагдсан” Энэтхэгээс Монголд аялж буй Амит Дэйт ярив.

Уг илд хорвоогийн ил ба далд, дүрстэй болон дүрсгүй, дээд ба доод төрөлхтөн бүхнийг сэтгэлийн таван хорлолоос амирлуулахын тухайд номын хүчээр зангидсан илд юм гэж музейн ажилтанууд тайлбарлаж байлаа.

Тус илдний өөдөөс нэгэн цагираг тогтоож алсаас хурц өнгийн гэрлийг тодорхой давтамжтайгаар тусгах нь  уран бүтээлч Б.Бат-Эрдэний “Өөрийгөө хай” бүтээл юм. Цагирагны өөдөөс харж зогссон хүн бүр ирж буцах гэрэлд эзэмдүүлэх мэт хэсэг хугацааг үднэ. Бидний зогсох цэгээс алсран холдох гэрлийн зүг бүх зүйлийг дотогш сорон авах мэт аажмаар хурдасч, хэсэг хормын дараа татаж авсан бүх зүйлээ хэдэн хэсэг болгон цацах мэт гэрлээр наадна. Яг л бидний доторх бүх зүйлийг юу ч үгүй хуу хамаад олон жижиг хэлтэрхий болгоод буцаагаад цацчих шиг. Магадгүй бид  хэт их стресс дунд өөрийгөө гээсэн ч юм билүү? Өөртөө цуглуулсан хэсэг нэг бүрийг юу ч үгүй дэлгэж тавьчихаад ширхэг бүрээр нь нийлүүлэхэд  жинхэнэ “БИ”-гээ олох ч юм бил үү?

Зөвхөн үүгээр ч зогсохгүй. Таны харж буй эдгээр тусгалууд эгц өөдөөс нь байрласан Бодлоор зангидсан илдний хүрээ болж гайхалтай чимэх нь музей үзэх нь уйтгартай зүйл гэж боддог нэгнийг лавтайяа гайхшруулна.

Тэнд хотын загварлаг залуусаас гадна их сургуулийн оюутнууд, гандантэгчилэн хийдийн шавь лам нар болон судлаач түүхчид цуглажээ. Олон улсын музейн өдрийг тохиолдуулан ангиараа Богд хааны музей үзэхээр ирсэн оюутан Т.Сайнсанаа “Хаад хатдын хувцас хэрэглэл, урласан бурхад болон тэднийг хэрхэн урладаг байсан тухай  хараад Монголын түүхээр аялаад ирэх шиг боллоо. Бодлын хүчээрээ зангидсан илдийг харахаар ирсэн. Хүний бодол яг л ингэж шууд тусдаг гэдгийг харуулж өгснөөрөө амьд мэдрэмж төрүүлсэн” гэв.

Өөр нэгэн бүтээл бол Богдын дүрийг хүрээ болгож гэрлийн тусгалаар давхар утга санааг илэрхийлэхийг зорьсон “Бод Ол” бүтээл юм. Уг бүтээл дөрвөн хавтангаас бүрдэх ба дүрс хоёрдугаар хавтанд илүү тод харагдана. Хоёрдугаар хавтантай дараалан дахин хоёр хавтан зэрэгцүүлэн тавьснаар дүрс бүдгэрэхэд тэс өөр өнцөг тодорно.

Богдын музейн 87 хувь нь музейн сан хөмрөгт хадгалагддаг бөгөөд дөнгөж 13 хувийг нийтэд ил дэлгэн харуулдаг гэнэ. Харин “Эрдэнэсийн сан” медиа арт үзэсгэлэнгээр сан хөмрөгт хадгалагдаж буй бүх бүтээлийг зурган хэлбэрээр олон нийтэд үзүүлж байгаагаараа онцлог гэж музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Лхагвасүрэн хэллээ. Мөн зураг бичлэгнээс  гадна  40 үзмэрийг ил хэлбэрээр гаргажээ.

Энэ жилийн олон улсын музейн өдрийг “Өргөн харилцаатай музей: шинэ хандлага, шинэ олон нийт” гэсэн  сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж уулзалт, хэлэлцүүлэг, үзэсгэлэнг зохион байгуулж байгаа  аж.

Нэгэн хэвийн музейн хэв загварыг орчин үеийн техник технологитой хослуулан танилцуулж,  дэлхий нийтийн зүг чигт багахан ч болов ойртсон Эрдэнэсийн сан үзэсгэлэн ирэх сарын 4-нийг хүртэл Богд хааны ордон музейд үнэ төлбөргүй гарна.  

Бэлтгэсэн: Б.Намуунцэцэг

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.10.24
Фото сурвалжлага: Shiseido-гийн нүүр будалтын бүтээгдэхүүн дахин төрж ТЭСРЭЛТ ХИЙЛЭЭ
2
2018.10.24
Монголын дээд боловсролын салбарт япончууд 5 ТЭРБУМ төгрөгийн буцалтгүй тусламж үзүүллээ
3
2018.10.04
Оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүс ажилладаг кофе шоп нээгджээ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
4
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.