Хайх зүйлээ бичнэ үү

Алина Загитова 16 нас хүрлээ

Үзэсгэлэнт татар охины тухай баримтаас...


Өнөөдөр олимпийн аварга Алина Загитова 16 нас хүрч байна. Түүний тухай хэдэн баримтыг танилцуулья.

Бүтэн нэр - Алина Ильназовна Загитова. Аав ээж нь нэг нас хүрсэн охиндоо нэр өгч амжаагүй байлаа. Нэг өдөр телевизээр уран сайхны гимнастикийн од Алина Кабаевагийн тухай нэвтрүүлэг үзэж сууж байгаад охиндоо Алина нэр хайрлажээ.

2002 оны тавдугаар сарын 18-нд Ижевск хотод төрсөн. Загасны орд. 16 настай. Татар үндэстэн. Аав  Ильназ Загитов нь хоккейн багийн дасгалжуулагч. Ээж нь уран гулгалтын тамирчин болох гэж мөрөөдөөд чадаагүй тул охиндоо мөрөөдлөө шилжүүлжээ. Алинагийн дүү Сабина Загитова мөн уран гулгалтаар хичээллэдэг.

Таван настайгаасаа уран гулгалтаар хичээллэж, долоон наснаасаа тэмцээн уралдаанд орж эхэлсэн. 2015 он хүртэл төрөлх хотдоо хичээллэж байгаад нийслэл Москвад шилжсэн. Алдарт дасгалжуулагч Этери Тутберидзе, Сергей Дудаков нарын гар дээр очихдоо тэр эмээгээ дагуулаад явсан юм. Зөрүүд бяцхан охин дасгалжуулагчтай зөрчилдөж, багаасаа хөөгдөж байв. 15-хан настай ч энэ хооронд уран гулгалтыг 7 удаа хаяад эргэж ирсэн охин.

Дэлхийн хошой аварга Женя Медведева чухам түүнээс болж, дасгалжуулагч багш Тутберидзегээс салсан тул хоёр охины өрсөлдөөн ирэх улирлын гол чимэг байх болно.

 “Vogue” сэтгүүлд зураг авахуулсан.

Багаасаа уран зураг зурах дуртай, авьяастай. Тайвшрахын тулд зураг зурдаг гэж нэгэнтээ хэлж байв. Хоккей үзэх дуртай. Спортын салбарт дээд боловсрол эзэмших мөрөөдөлтэй.

Эмээ нь ач охиныхоо тоглолтыг үзэх гэж компьютер ашиглаж сурсан байна. Эмээ нь мэргэжлийн хүн мэт зөвлөгөө өгдөг.

1 муур, хоёр үхэр хулганатай. Мөн япончууд түүнд акита нохой бэлэглэсэн.

Бейонсе, Майкл Жексон, Сиа нарыг сонсох дуртай.

2017 онд ОХУ-ын ОУХМ цол хүртсэн. Уриа үг нь “Хэцүү байх тусам илүү сайхан”.

Зөнч Марианна Абравитова “Алина сарнай цэцэг мэт дэлгэрэх болно. Түүний гол ялалтууд урд нь байгаа. Алина бол супер хүн. Найз залуутай юм шиг харагдаж байгаа ч  одоохондоо хүүхдийн үерхэл” гэж өнгөрсөн сард зөгнөж байв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
37
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.