Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Асашёорюү Тувагаас ёкозүна төрүүлнэ

Тувагийн тэргүүн Кара-Оол мэргэжлийн сүмод доод тал нь хоёр тува бөхтэй болох зорилт тавьсан байна.


Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Шолбан Валерьевич Кара-Оол саяхан Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Тэрбээр айлчлалынхаа дүнд тун сэтгэл хангалуун буцсан.
Улстөр, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны талаар олон тохиролцоонд хүрсэн талаараа Шолбан Валерьевич Кара-Оол нутгтаа очоод хийсэн хэвлэлийн хурал дээр онцолсон. Энэ бүхнээс гадна өөр нэг том амжилт нь спортын салбар байв.

Тувагийн тэргүүн мэргэжлийн сүмод доод тал нь хоёр тува бөхтэй болох зорилт тавьсан байна. Энэ зорилгоо мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюүгийн тусламжтайгаар хэрэгжүүлэх болжээ.
Шолбан Кара-Оол хэвлэлийн бага хурал дээр “Д.Дагвадорж бол агуу монгол хүн. Тэр Японы сүмог бүрэн эргүүлж, дэлхийн спорт болгон хувиргасан. Хамтран бизнес хийх олон санал тэр тавьсан. Би Тувагийн бизнес эрхлэгчидтэй энэ талаар ярилцана. Ирэх наймдугаар сард Тувад Асашёорюүг урьсан байгаа. Түүнд зориулж бид үндэсний бөхийн наадам зохион байгуулна. Энэ үеэр авьяаслаг тува хөвгүүдийн сүмо бөхийн сонгон шалгаруулалт явуулна. Асашёорюү найзын хувиар надад хоёр хүүхдийг мэргэжлийн сүмод оруулж өгнө гэж амалсан. Тэднийг бэлтгэж, Японы сүмогийн дэвжээнд оруулах юм. Миний хувьд Тувагийн өнцөг булан бүрээс авьяаслаг хүүхдүүд олж, цуглуулах болно. Малчны хотоос хүчтэй сайн бөх болох хүүхэд гарна” гэж ярьсан байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
34
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.