Хайх зүйлээ бичнэ үү

мин

“Хэмнэл Урлахуй”-д саатаарай

- Язгуур, орчин үеийн бүжгийн үдэш -


Мэргэжлийн шилдэг уран бүтээлчдийг дэмжигч “Виртүс” академиас Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын гоцлол бүжигчин, бүжгийн багш, Засгийн газрын “Мөнгөн мод” шагналтан Т.Содгэрэлийн уран бүтээлийн “Хэмнэл Урлахуй” тоглолтыг зургадугаар сарын 2-нд “Корпорэйт” зочид буудлын коцертын танхимд зохион байгуулна.
“Хэмнэл Урлахуй” нь монгол үндэсний язгуур урлагийн төрөл бүжиг, тэр дундаа бий биелгээг үндэсний болон орчин үеийн хөгжимтэй хослуулан өвөрмөц хөг, өнгө аясаар гоцолж, урлан бүжихээрээ онцгой. Хэмнэлд урлан бүжихүйн зохицлыг DJ хөгжмийн сэт, видео графикийн шийдлээр тодруулж өгөхөөрөө давуу юм.

Гоцлол бүжигчин Т.Содгэрэл ““Хэмнэл Урлахуй” тоглолт бол мастер бүжиг дэглээч С.Мөнгөнцэцэг, СУИС-ийн тэнхимийн эрхлэгч, бүжгийн багш МУГЖ Д. Энхгэрэл, УДБЭТ-ын балетчин, бүжиг дэглээч Б Одбаяр нарын дэглэсэн язгуур, орчин үеийн шинэ бүжгийг миний бие “Түмэн эх” чуулгын эрэгтэй, эмэгтэй (виртуозо) бүжигчид болон гоцлол тоглолтоор ялгардаг хөгжимчид болох ятгачин, Монгол Улсын Консерваторийн багш, Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ, цохивор хөгжимчин, “UB dram” нэгдлийн ахлагч Б.Ганхөлөг, эвэр бүрээч, хөгжмийн зохиолч О.Чинбат, Морин хуурын чуулгын хуурч, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт Р.Амарбаяр нарын шилдэг хөгжимчид, “Бөртэ” хамтлаг, мөн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, DenebX продакшны продюсор О.Ганболд (Dj OG) нарын ур чадварыг нэгтгэсэн, бүтээлч хамтын ажиллагааны үр дүн байх болно” хэмээн онцолж байна.

“Хэмнэл Урлахуй” тоглолт нь үзэгчдийг хөгжмийн хэмнэлд урлан бүжих хүмүүний зүрх сэтгэлийн чанад дахь анирыг чагнаж, мэдрэмжийг тэмтэрч, хүслийг бадраана. Тоглолтыг зорьсон үзэгчдэд барих бас нэгэн бэлэг бол “IKEBANA” буюу Цэцэг амилуулах урлагаар Япон улсад 14 жил сурч, багшилж уран бүтээлээ туурвиж буй чөлөөт уран бүтээлч Г.Бурмаагийн цэцгийн ертөнцийн гоо сайхныг тайзны урлагтай хослуулсан цоо шинэ, бүтээлч уран бүтээл Монголд анх удаагаа дэлгэн танилцуулагдах болно.

Монголын язгуур болон орчин үеийн бүжгийн урын санг баяжуулан шинэ уран бүтээл туурвиж үзэгчдэд хүргэх боломж олгож, санхүүгийн дэмжлэг үзүүлж буй ерөнхий ивээн тэгэгч Швейцарийн хөгжлийн агентлагт болон бусад дэмжин хамтарч ажиллаж буй Үндэсний Дуу Бүжгийн “Түмэн Эх” чуулга, Корпорэйт Конвэншн Цэнтр, “Огторгуйн Урсгал” ХХК, Боловсрол ТВ, BCI Printing, “Чингис Хаан Цогцолбор” ХХК, Өнөөдөр сонин, UB LIFE цахим сэтгүүлийн хамт олонд зохион байгуулагч “Виртүс” академи болон уран бүтээлчид гүн талархал илэрхийлье.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
2
3 өдрийн өмнө
Словенид “Хот мандал – Нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна
3
2024.04.15
XAOS – экспериментал хөгжим, дүрслэх урлагийн олон улсын наадам болно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
43
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.