Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Ханхүүтэй гэрлэсэн Меган Маркл цаашдаа хийж чадахгүй болсон 10 зүйл

Мөрөөдлийн ханхүүтэйгээ гэрлэснийхээ төлөө тэр бас золиос төлнө.


Бүсгүй хүн болгон цагаан морь унасан ханхүүтэй гэрлэхийг мөрөөддөг. Харин энэ мөрөөдөл нь биелсэн цөөхөн хэдэн бүсгүйн нэг нь Америкийн жүжигчин Меган Маркл билээ. Мөрөөдлийн ханхүүтэйгээ гэрлэснийхээ төлөө тэр бас золиос төлнө. Жишээ нь, тэр дахиж хэзээ ч кинонд тоглож чадахгүй. Үүнээс гадна хааны гэрбүлийнхний хийж болохгүй маш олон хориг цээр бий. Ханхүү Харригийн гэргийн болсныхоо төлөө Меган Ордны журмыг судлаж, Үндсэн хууль шиг зузаан дүрмэнд захирагдах ёстой болно. Эндээс хамгийн хачирхалтай 10 хоригийг танилцуулья.

1. “Монопол” тоглоом тоглож болохгүй

Елизавета II гэрбүлийнхнээ энэ тоглоомыг тоглохыг маш эрт хориглосон гэнэ. Яагаад гэвэл “Монопол” хүмүүсийг харгис болгодог гэж хатан хаан үздэг. Энэ хоригийг хүмүүс 2008 онд нэгэн албан ёсны ажиллагааны үеэр мэдэж авсан юм. Ханхүү Эндрюд “Монопол” тоглоом бэлэглэхэд тэр “Бидэнд энэ тоглоомыг тоглохыг хориглосон” гэж хариулсан юм.

2. Ажил хийж болохгүй

Хааны гэрбүлийнхэнд ажил хийхийг хориглодог. Гэхдээ тэд буян, хандивын ажил хийж болно. Жишээ нь, Кейт Миддлтон эмнэлэг, спортын тэмцээний нээлтийн ёслолд оролцох үүрэгтэй. Кейт мөн нөхрийн хамт боловсролын төсөл хэрэгжүүлдэг. Меган ч гэсэн энэхүү дүрмийн дагуу жүжигчин, моделийн замналаа зогсоосон.

3. Олон нийтийн өмнө нөхрөө тэвэрч болохгүй

Хатан хаан Елизавета II нөхөр Филипптэй далан хэдэн жил хамт амьдрахдаа олон нийтийн өмнө халуун дотно байж нэг ч удаа харагдаагүй. Өөрийн биеэр үлгэрлэсэн энэ хатуу дүрмийн ачаар тэр үр удмаа биеэ барьж чаддаг, хэрсүү болгон хүмүүжүүлэх зорилготой. Мэдээж тэврэлдэж, наалдаж зураг авахуулж болохгүй. Меган, Харри хоёрын хуримын зураг Их Британийн хаадын түүхэн дэх хамгийн “нялуун” зурагт тооцогдсон. Гэхдээ тэд хуримын дараа дахин ийм зураг авахуулж чадахгүй биз ээ.

4. Гарын үсэг өгөх хориотой

Жүжигчдийн нэгэн адил Меган гарын үсэг өгөх дуртай. Тэгвэл энэ хүслээ мартахаас өөр аргагүй. Хааны гэрбүлийнхэн гарын үсгээ албан баримт бичгээс өөр газар үлдээх хориотой. Гарын үсгийг нь зальт этгээдүүд дууриалган зурж, ашиг олохоос сэргийлэх зорилготой.

5. Хурц өнгийн хумсны будаг хориотой

Их Британийн Эзэн хааны гэрбүлийн эмэгтэйчүүд хумсаа ургуулж, хурц өнгөөр будаж болохгүй. Хумсны урт дунд хэмжээний, хэлбэр нь жирийн байх ёстой. Елизавета II энэ дүрмийг насан туршдаа дагаж яваа.

6. Олон нийтийн сүлжээнд элсэж болохгүй

2012 онд ханхүү Харри фэйсбүүкт Спайк Уэллс хуурамч нэрээр аккаунт нээсэн байв. Гэвч тэр жил Ла Вегаст шоудаж байгаа Харригийн нүцгэн зураг сүлжээгээр тарж, шуугиан гарсны дараа тэр хуудсаа устгасан. Меган Маркл ч одоо олон нийтийн сүлжээний бүх хуудсаа устгаж, селфи гэж юу болохыг ой тойноосоо арчин хаяхаас өөр аргагүй болсон. Үүнээс хойш Меган ямар нэг мэдэгдэл гаргахдаа Кенсингтон ордны аккаунт хуудсаар дамжуулан гаргах болно.

7. Хааны гэрбүлийн бусад гишүүдийг нэрээр нь дуудаж болохгүй

Хааны гэрбүлийнхэн нэг нэгнээ хэргэмээр нь Сэр, Мэм гэж дууддаг. Хувийн ярианы үед л Меган гэх зэргээр нэрлэж болно. Хуримын ёслолын дараа Харрид Сассексийн герцог хэргэм олгосон тул Меган Марклийг Сассексийн бэйсийн хатагтай гэж дуудах болно.

8. Хөлөө ачин сууж болохгүй

Хааны гэрбүлийнхэн ийм бүдүүлэг зүйл хийж болохгүй. Тэд өвдгөө нийлүүлэн суух ёстой, гэхдээ аль нэг тийшээ налуулж болно.

9. Зэрэг зиндаандаа таараагүй хувцас өмсөхийг хориглоно

Хүний анхаарал татсан хувцас байж болохгүй. Даруухан ч зэрэглэл өндөр хувцас өмсөх ёстой. Өндөр өсгийт, мини банзлаа Меган орхих нь тодорхой.

10. Хамаагүй үг хэрэглэж болохгүй

Их Британийн Эзэн хааны гэрбүлийнхний дүрмэнд хэлж болохгүй цээртэй үг ч бий. Жишээ нь, toilet (ариун цэврийн өрөө), pardon (өршөөгөөрэй), couch (буйдан), living room, lounge (зочны өрөө»), dad (аав), perfume (үнэртэй ус), posh (тансаг) зэрэг үг амнаасаа унагаах цээртэй. Яагаад гэвэл эдгээр үгнүүд бүдүүлэг, жирийн хар ярианых гэж тооцогддог. Үүнээс гадна олон нийтийн өмнө хэлээ гаргах ч хориотой. Энэ удаад Меган мэдээгүй байж болох юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
16 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
9
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.