Хятадын хөлбөмбөгийн шигшээ багийн супер өмсгөл
Луу ороосон энэ өмсгөлийг Nike бүтээжээ.
Хятадын хөлбөмбөгийн шигшээ багийн шинэ өмсгөл жинхэнэ супер өмсгөл болжээ хэмээн дэлхий дахин магтаж байгаа гэнэ. Луу ороосон энэ өмсгөлийг Nike бүтээжээ.
Талбай дээрээ хийх тоглолтод улаан-шар өмсгөлөө өмсөнө. Энэ нь төрийн далбааных нь өнгө бөгөөд шигшээ багийн гол од Ву Лей "Талбай дээр бид энэ далбааныхаа төлөө ясаа тавихад ч бэлэн” гэж хэлсэн юм.
“Хятадын хөлбөмбөг баялаг түүх, соёлтой. Бид хамгийн сүүлийн үеийн технологио хятад соёлтой нийлүүлэн энэ өмсгөлийг бүтээсэн. Өмсгөл дээр луу байгаа нь учиртай” гэж Nike компанийн шилдэг загвар бүтээгч Пит Хоппинс ярьж байна.
Айлын талбайд өмсөх алтан-хар өмсгөл нь бүр ч өнгөлөг, сүртэй.
Өмсгөл 90 долларын үнэтэй.