Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Яаж хувцаслаж болохгүйг яруу тодоор харуулсан од хөлбөмбөгчид

Марио Балотеллиг харахад гэнэт мөнгөтэй болсон дүрвэгч шиг.


Стиль сайтай, ганган хөлбөмбөгч олон ч үнэхээр мэдрэмжгүй нэгэн ч бий. Асар их цалин авдаг одод сайхан хувцаслаж болмоор ч зарим нэгнийг нь харахад...

Серхио Рамос

Ер нь Рамос нэг бол спорт, үгүй бол сонгодог загварын хувцас өмсдөг. Гэхдээ энэ удаагийн хурц цэнхэр пальто, оймсон дотуураа хийсэн бэлтгэлийн өмд арай л хэтэрчээ.

Неймар

“Dolce & Gabbana” брэнд хийсэн ч бай леопард цоохор хувцас бүү өмс.

Эктор Бельерин

“Арсенал” багийн хамгаалагч Эктор Лондонгийн загварын долоо хоногийн шоун дээр яг ийм хувцастай хүрээд ирсэн билээ. Унтлагын мэт хувцсан дээр пальто өмсөөд, доогуураа хэчнээн Gucci-гийнх ч гэсэн таавчигтай явна гэдэг санаанд багтамгүй.

Блез Матюиди

Францын шигшээ багийн хагас хамгаалагч Матюиди гутлаа буруу сонгохын үлгэр жишээг яруу тод харуулж байна. Ковбой гутланд чихсэн өмд.

Роберто Фирмино

Фирмино шиг алтан пиджак өмсөж, Hextie зангиа зүүхийг хүсвэл бейсбол малгай, “авиатор” нарны шилээс татгалзаарай. Огт зохихгүй.

Пьер-Эмерик Обамеянг

Габон довтлогч ганган чамин хувцаслах дуртай. Гэхдээ энэ үстэй жилет арай л “чамин” байв.

Антуан Гризманн

Царайлаг сайхан залуу байлаа ч мэдрэмжгүй хувцаславаас хэн ч тоохгүй гэдгийн баталгаа Гризманн. Gucci брэнд ч гэсэн тэрбээр гэртээ хонолгүй удсан, нэгдүгээр дамжааны оюутан мэт харагдаж байна.

Франк Рибери

Франк Рибери хип-хоп стилиэр хувцаслах дуртай. Гэхдээ түүнд огт зохидоггүй.

Дани Алвес

Дани Алвес л мокасин гутлан дээр хар спорт шорт өмсөж чадна.

Марио Балотелли

Марио Балотелли бол яаж хувцаслаж болохгүйг яруу тод харуулдаг хүн. Түүнийг харахад гэнэт мөнгөтэй болсон дүрвэгч шиг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
10 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
12 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
12 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
33
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.