Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Жанлуижи Буффоны “хагацлын захиа”

Маргааш миний энэ зам төгсгөл болно. Бидний хамтдаа бичсэн ном дууслаа.


Италийн домогт хаалгач Жанлуижи Буффон өнгөрсөн Бямба гарагт “Ювентус” багийн төлөө сүүлчийн удаа талбайд гарлаа. Тоглолтын өмнө тэр багийнхаа фэнүүдэд хандан ил захидал бичсэн юм. Захиаг орчуулан хүргэе.

“6111 өдөр.
Тэмцэл, тулааны 6111 мөч. Баяр баясгалан, нулимс, ялагдал, ялалт.
Баярлалаа. Бүгдэд чинь баярлалаа. Хар-цагаан өмсгөлтэй амьдралын минь мөч бүрийг та бүхэн л онцгой болгосон билээ. Энэ өнгө миний хоёр дахь арьс болсон гэж хэлэхэд болно. Миний “өмсөж”, хайрлаж, хүндэлж байсан арьс минь. Энэ өнгийг би хамгаалж, хайрлаж явсан. Хамаг чадлаараа түүний төлөө тэмцэж байлаа.
Маргааш миний энэ зам төгсгөл болно. Бидний хамтдаа бичсэн ном дууслаа. Сэтгэл их хөдөлж байна.
Ингээд шинэ зам эхэлнэ. Шинэ ном. Шинэ ном эхлэх ёстой. “Ювентус” багийн хувьд шинэ ном. Энэ баг бол ямар ч хөлбөмбөгчөөс илүү чухал юм. “Юве” номныхоо хуудсыг үргэлжлүүлэн бичсээр байх болно. Энэ ном төгсгөлгүй мэт санагдана. Яагаад гэвэл “Ювентус” бол хэзээ ч давтагдашгүй, гайхамшигтай уламжлал юм. “Ювентус” бол нэгэн гэрбүл. Миний гэрбүл. Би энэ багаа үргэлж хайрлаж, талархаж, гэр орноо хэмээн нэрлэсээр байх болно. Учир нь энэ баг надад маш их зүйл өгсөн. Миний багтаа өгснөөс хавьгүй илүү зүйлийг өгсөн. Бүгдийг өгсөн гээд хэлчихэд буруудах юмгүй.

Ингээд шинэ зам эхэлнэ. Шинэ ном. Би ирээдүйгээ өөрөөр харж сурна. Амьдрал надад бэлтгэсэн шинэ сорилтуудыг даван туулна. Ялж ялагдаж явсан хүний хувьд би сорилт бүр өмнөхөөсөө өөр гэдгийг мэднэ. Тийм болохоор шинэ юм болгон хэцүү байдаг.
Энэ цэнгэлдэх хүрээлэнд би анх ирэхдээ унадаг дугуйтай ирж байлаа. Их залуухан байсан. Маргааш тэмцээн дуусаад би явган харихыг хүсч байна. Яагаад гэвэл би энэ салалт, хагацлын хүнд мөч бүрийг мэдрэхийг хүсч байна. Бас магадгүй хагацлын баяр баясгаланг. Сэтгэл хөдлөлөө бүрэн мэдрэхийн тулд, гэр гэж нэрлэдэг цэнгэлдэхээ үргэлж санаж явахын тулд би алхаж харина. Нэг багийн андууд минь та бүхэн үүрд мөнх миний ах дүү болж үлдэнэ шүү”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
20
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.