Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зуныг угтсан орчин цагийн электроник хөгжмийн үдэшлэг тун удахгүй болох гэж байна

The Shom, Чойжоо, NMN, Маралжингоо...


Урин цаг нийслэл хотод маань ирж Улаанбаатарын хамгийн гоё үе болох дуу хөгжим, аялал зугаалга, үдэшлэг фестиваль сарууд ирлээ. Үүнтэй зэрэгцэж “Where are you?” Electronic pop show зургаадугаар сарын 2-ны бямба гарагт Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Хар сувд” усан онгоц дээр болох гэж байна.

Орчин цагийн хөгжмийн шинэ үе, уран бүтээл, авьяас чадвараараа залуусыг байлдан дагуулж соёлыг түгээж буй уран бүтээлчид энэхүү тоглолтын гол цөм болж байгаа билээ. Дуучин Маралжингоо, rapper NMN, дуучин Чойжоо, The Shom, дуучин Энхлэн, DJ Enkoolion нар электроник хөгжмөөр голчилсон үдэшлэгийн онцлох уран бүтээлчид байх болно.

- Яагаад “Where are you?” гэж тоглолтоо нэрлэсэн бэ?

“Бид их хотын хөл хөдөлгөөн, энэ бум бужигнаж түм түжгэнэсэн хотын яг хаана явна вэ? Бид хаана юу сонсож, юу хийх ёстой вэ?” гэсэн асуултууд үргэлж гарч ирдэг. Соёл иргэншилт хотын иргэний хувьд хувь хүний хотын соёл, хөгжмийн соёлын мэдрэмжтэй байснаараа хотын иргэн болж төлөвшиж өөрийн чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж байх нь маш чухал. 1 сая гаруй иргэдтэй энэ хотод клубийн соёл, үдэшлэг фестивальд оролцож зөв боловсон цагаа өнгөрүүлж өөрийгөө эерэг цэнэгээр цэнэглэж хотын нэг хэсэг болохыг биднээс шаардаж байдаг. Тиймээс бид энэхүү тоглолтоо электрон хөгжмийн онцгой үдэшлэг болон гэдэгт бат итгэж байна.

- Тоглолтын онцлох уран бүтээлчид хэн байх вэ?

“Where are you?” Electronic pop show нийтдээ 4 цаг орчмын хөтөлбөртэй тоглолт болно. Бид энэ удаад рэппер NMN, Чойжоо, Маралжингоо, The Shom хамтлагийн тоглолтыг онцолж байгаа учир нь тэд одоо цагийн хөгжмийн төлөөлөл болсон уран бүтээлчид гэдэгтэй залуус маргахгүй биз. NMN-ий хувьд дан ганц хип хоп урсгалаар хөгжим хийдэггүй маш олон урсгалын хөгжим бүтээж байгааг онцлох хэрэгтэй.

Өнгөрсөн жил түүний The Shom хамтлагтай хамтарсан Өөр зүйл дуу үүний тод жишээ болов уу. Энэ тоглолтын бүх л уран бүтээлчид ур чадвар мэдрэмжийн хувьд онцгой санагдаж байна. Залуу уран бүтээлч Энхлэнгийн сүүлийн дуунууд маш сонирхолтой дуугаралт, хийцтэй болсон байсан.

Та бүхэн эвентийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
2
3 өдрийн өмнө
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
3
3 өдрийн өмнө
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
40
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.