Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

12 жилийн хамтын амьдралаас гэрлэлтийн тухай ойлгосон 12 чухал зүйл

Гэрлэлт гэдэг тийм энгийн зүйл биш.


Нэгэн залуугийн гэрлэлтээс ойлгож авсан гайхалтай зөвлөгөөнүүдийг танд хүргэе.

"Би коллежоо төгсөх жилдээ түүнтэйгээ учирсан. Удалгүй анхны хүүхдээ өлгийдөн авч бидний амьдрал жинхэнэ утгаараа эхэлсэн. Найман жилийн хугацаанд бид таван хүүхдийн эцэг эх болжээ. Эхэндээ бид байр түрээслэн амьдарч, дөрвөн хот, орон сууцыг дамжин 12 жилийг туулан өнгөрүүлжээ. 12 жилийн хугацаанд гэрлэлтийн тухай 12 зүйлийг бид ухаарч ойлгосон. Түүнээсээ та бүхэнтэйгээ хуваалцъя."

1. Тэгш эрхтэй байх

Заримдаа бид гэрлэлтийг амьдралын тоглоом шиг боддог. Хэрэв би үүнийг хийсэн бол чи түүнийг хийх ёстой. Чи 20 зүйл хийсэн бол би ч гэсэн 20 зүйл хийх хэрэгтэй. Гэвч амьдралд юу ч тохиолдож болно. Магадгүй заримдаа таны эхнэр, нөхөр өвдөж, ажил дээр нь хэцүү зүйл тохиолдож болох юм. Энэ үед тооны асуудал чухал биш болж, бие биенээ ойлгож сурах нь хамгийн гол. Амьдралд хэн нэг нь буулт хийснээрээ тэдний гэрлэлт аз жаргалтай болдог.

2. Адал явдлаар дүүрэн амьдрах

Брүктэй учирснаас хойш би үргэлж хичээдэг байлаа. Түүнтэй цагийг хамтдаа өнгөрүүлэх олон арга хэрэглэж, хамт зугаалж, романтик оройн хоол, гэнэтийн бэлэг, урт хугацааны аялалд явж цагийг зугаатай өнгөрүүлдэг байсан. Харин олон жил өнгөрөх тусам бидний үүрэг хариуцлага нэмэгдэж, хамтдаа байх хугацаа багассан. Бидний дундах хайрын гал унтарч эхэлсэн. Хайртаасаа бүрмөсөн хөндийрөх эсэх нь танаас шалтгаална гэдгийг бүү мартаарай. Зөвхөн үнэтэй ресторан, Парис руу хийх аялал тэдний сэтгэлийг хөдөлгөдөг биш, энгийн аргаар баярлуулах боломжтой. Хайрын үгтэй бяцхан дугтуй, нэг үдшийг гэрийн ажлаас нь чөлөөлж түүнтэй цагийг хамт өнгөрүүлж болно. Ингэснээр эхнэр, нөхрийн харилцаа үргэлж гал халуунаараа байна.

3. Үнсэлт

Би үүнд тийм төгс биш ч, ажлаасаа ирэх бүрдээ Брүк болон хүүхдүүдээ үнсэхийг хичээдэг. Жижигхэн зүйлс маш том утгыг илэрхийлж байдаг. Миний хувьд шилдэг аав байхын хажуугаар номер нэг нөхөр байхыг хичээдэг.

4. Дэмжлэг

Брүкийг залуу байхад нь хайрлахад илүү амар байсан. Учир нь бидэнд ямар ч хариуцлага, үүрэг байгаагүй. Хүүхэдтэй болсон үеэс бидний харилцаанд маш их үл ойлголцол, эдийн засгийн бэрхшээл зэрэг тулгарч эхэлсэн. Үлгэрт гардаг амьдрал бодит амьдрал тэс өөр илүү ойлгомжгүй, замбараагүй. Амьдрал дардан биш хүнд хэцүү үед дэмжлэг хамгийн чухал.

5. Бодит амьдрал бяцхан дурсамж дээр тогтдог

Хайртай хүмүүстээ цаг зав гаргах нь хамгийн чухал. Гэвч би ажилтай гэх шалтгаанаар маш олон тэмдэглэлт өдрүүдийг гэр бүлтэйгээ өнгөрүүлж чадаагүй. Хүн өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байж дурсамжуудыг бүтээх хэрэгтэй. Мэдээж хүүхдүүд, эхнэрийнхээ ахуйн хэрэгцээг хангахын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй. Гэхдээ хамгийн чухал зүйл хэрэгцээ бус дурсамж гэдгийг залуу гэр бүлүүд санах хэрэгтэй.

6. Хамтдаа цагийг өнгөрүүлэх- хажууд нь байх гэдэг нь өөр утгатай

Гэртээ эртхэн ирж эхнэртэйгээ гадуур зугаалах нь мэдээж сайшаалтай хэрэг. Гэвч дотно орчин бүрдүүлж хамт байгаа гэдгээ мэдрүүлнэ гэдэг нь чухал. Эмэгтэй хүнд хажууд нь хамт байхаас илүү түүнд халамж хайраа мэдрүүлж байх хэрэгтэй. Хажууд нь байгаа нэртэйгээр гар утасныхаа дэлгэцийг ширтэн суухаас илүү, түүний нүд рүү харах, Твиттер, Фэйсбүүк дээр бичсэн хэн нэгний сэтгэгдлийг уншиж суухын оронд эхнэрийнхээ сэтгэлийн үгийг сонсоорой.

7. Харьцуулалт таны аз жаргалыг эвдэх болно

Хэн нэгэнтэй үргэлж гэр бүлээ болон өөрийгөө харьцуулах нь утгагүй хэрэг. Ихэнх эмэгтэйчүүд гярхай зангаараа нөхрийнхөө дутагдалтай талыг олоод л харчихдаг. Эрэгтэй хүн хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулахад хамгийн дургүй байдаг гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй.

8. Тэвчээр

Гэрлэлт гэдэг хүндхэн даваа. Заримдаа түүний төлөө тэмцэх бус харин бууж өгөх нь илүү амар мэт санагдах үе бий. Өдөр бүр тэвчих сонголтыг хийгээд л цааш алхдаг. Өөрийн буруугаа мэдэрч, хүлээн зөвшөөрөх нь энэ бүхний гарц.

9. Байдлыг гартаа ав

Брүк бид хоёр үргэлж хэн нь өгч авдаг тухайгаа ярилцдаг. Үргэлж нэг нь аваад л байвал амьдрал утгагүй болно. Харилцан бие биедээ хайрыг мэдрүүлж байх нь чухал. Амьдралд санаачилгатай байна гэдэг аз жаргалын үндэс гэдэгт би итгэдэг.

10. Нийтэч бай

Хайртай хүнтэйгээ хамт байна гэдэг аз жаргал, гэхдээ үргэлж биш. Бүх зүйл өөрийн гэсэн хэмжээ хязгаартай байх хэрэгтэй. Ихэнх цагийг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлдэг. Заримдаа бие биедээ тусдаа байх мөчийг олгож байх хэрэгтэй. Найз нөхөдтэйгөө уулзаж байвал хүнд хэцүү цагт би ганцаараа биш юм байна гэдгээ мэдрэх болно.

11. Намайг уучлах уу?

Заримдаа хосууд бие биедээ худлаа ярьж, түүн рүүгээ хашхирч, өөрсдийн чухал тэмдэглэлт өдрүүдийг мартаж гомдоох тохиолдол зөндөө гардаг. Тоочвол асуудал цөөнгүй. Өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцлагаас зугтдаг. Энэ үед алдаагаа ухамсарлан уучлалт гуйх нь шилдэг арга. Асуудлыг хялбархнаар шийдэх боломж байхад энэ гарцыг олж хардаггүй. Уучлалт бол энэ дэлхийн хамгийн том хайрын илэрхийлэл юм шүү.

12. Хайр бүхнийг ялдаг

Энэ жагсаалт магадгүй маш урт болох байх. Би шударга байдал, болзоо, түүнийгээ үргэлж магтах зэргийн тухай ярилаа. Дэлхий дээрх ямар ч жагсаалт гэрлэлтийг аз жаргалтай болгож чадахгүй харин ганцхан хайр л чадна. Эцсийн эцэст хайр гэдэг хамгийн агуу. Хайр байгаа цагт танд ямар ч хүнд үе тохиолдсон даваад л гарчихна. Хамгийн гайхамшигтай бүхнийг хийлгэдэг ганц зүйл бол хайр. Айдастайгаа нүүр тулахад хайр л тусалдаг. Хайр бүхнийг ялан дийлдэг. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
10 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
37
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.