Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Бяцхан зорчигчид ээлтэй автозам” гар зургийн уралдаан зарлагдлаа

Уралдаан нь 6-11 ба 12-16 гэсэн 2 насны ангилалтай.


Хүүхдийн бүтээлүүдээр дамжуулан хотын иргэдийг замын хөдөлгөөнд соёлтой оролцоход уриалах зорилготой “Бяцхан зорчигчид ээлтэй автозам” гар зургийн уралдаан зарлагдлаа. Уралдаан нь 6-11 ба 12-16 гэсэн 2 насны ангилалтай бөгөөд бүтээлүүдийг 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хүлээн авах аж.


Уралдаанд оролцогчид бүтээлүүдээ найрсаг зорчигч, түгжрэлгүй зам, аюулгүй орчин, найрсаг жолооч, миний мөрөөдлийн автозам, нөхөрсөг нийтийн тээврийн хэрэгсэл зэрэг хотын автозамтай холбоотой бүхий л сэдвээр туурвиж болно.

Уралдаанд шалгарсан шилдэг бүтээлүүд Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6 дугаар сарын 1-нд "ШАНГРИЛЛА МАЛЛ" худалдааны төвийн нэг давхарт “Бяцхан зорчигчид ээлтэй автозам” гар зургийн үзэсгэлэнд тавигдана.
Энэхүү уралдааныг "Зориг" сангаас жил бүр зохион байгуулдаг “Залуу манлайлал” хөтөлбөрийн энэ жил оролцогчдоос бүрдсэн “Зөрлөг” төслийн баг зохион байгуулж байгаа юм. Уралдааны ялагчдыг мөнгөн шагнал, гарын бэлэг хүлээж байна.

Бүтээлд тавигдах шаардлага:

• Нэг хүүхдээс нэг бүтээл хүлээн авна;
• Зургийн хэмжээ А3 буюу 30 см х 42 см;
• Зургийн цаас нь цагаан өнгөтэй ба зургийг тосон харандаа эсвэл усан будгаар будсан байх;
• Зургийн ард холбоо барих утасны дугаар, фейсбүүк хаяг /эцэх, эх асран хамгаалагчийн/ тод гаргацтай тэмдэглэсэн байх;
• Зургийн санааг илтгэсэн жижиг хэмжээтэй тайлбар байж болох бөгөөд энэ тохиолдолд тусад нь цаасан дээр тэмдэглэж хавсаргасан байх. 

Бүтээл хүлээн авах газар: Зориг сангийн байр, ГХЯ-ны чанх зүүн талд
Холбогдох дугаар: 88031455, 99743441
Фэйсбүүк хаяг: Zurlug project 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Чөлөөт бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо
2
1 цагийн өмнө
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
3
2 цагийн өмнө
Килиан Мбаппе анх удаагаа нэг улиралд 43 гоолын босго давлаа
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
47
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.