Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Financial times: Рио тинто монголчуудад зэсийн уурхайд хошуу дүрэх хэрэггүй гэж анхаарууллаа


Эх орондоо гадаадын хөрөнгө оруулалт татахыг хүсвэл Говийн элсэн цөлд цогцолж буй зэсийн аварга уурхайн хөрөнгө оруулалтад монголчууд хөндлөнгөөс хошуу дүрэх хэрэггүй гэж Рио Тинто анхаарууллаа. Энэ мягмар гарагт болсон Монголын эдийн засгийн чуулганы үеэр Рио Тинто компанийн Зэсийн бизнесийг хариуцсан захирал Арнауд Сайират “Монголчууд татвар болон рояалтигийн төлбөрийн нөхцөлөө гэрээлсэн ёсоор хэрэгжүүлбэл байгалийн баялагтай, амжилттай үндэстэн болж чадна” гэв. “Дэлхий даяар Оюу толгойн бүтээн байгуулалтыг ажиглаж байна. Монголд ажлын байр бүхий шинэ бизнесийн боломж, харилцаа холбооны хөгжлийг харуулсан ирээдүйн хөрөнгө оруулалтын жишиг нь энэ төсөл болох юм” гэж тус чуулганд хүрэлцэн ирсэн төлөөлөгчид болон сайдуудад хандан тэр хэлсэн байна. 

Байгалийн баялаг арвинтай, 3.1 сая хүн амтай Монгол Улсад гадаадын шууд хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй байгаа. Хятад болон ОХУ-ын завсар хавчуулагдсан тус улс өнгөрсөн онд ОУВС-гийн хөтөлбөрт Засгийн газрын бондын эргэн төлөлтийн асуудлаас болж хамрагдсан. Рио Тинто өдгөө Монголын хамгийн том гаднын хөрөнгө оруулагч юм. Оюу толгойн бүтээн байгуулалтын ажилд 7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Гүнийн уурхайн бүтээн байгуулалтад 5.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Ингэснээр төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх юм. Гэхдээ дээр дурдсан хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд заналхийлж байна. Энэ оны эхэнд тус улсын Засгийн газраас Рио Тинто компанид 155 сая ам.долларын татварын торгууль ногдуулсан. Энэ үеэр парламентын зарим гишүүн хамтарч Оюу толгойн бүтээн байгуулалтын ажлын гэрээг дахин хэлэлцэх хэрэгтэй гэв.

Шинжээчдийн хэлж буйгаар Засгийн газар Оюу толгойн 34 хувийг эзэмших шийдвэр нь гэрээний алдаатай тал болсон байх магадлалтай юм. Уурхайд хувь эзэмшсэнээр Улаанбаатар Риогийн охин компаниас мөнгө зээлж, санхүүжилт хийх шаардлагатай болсон юм. Зээлээ төлж дуустал ногдол ашиг авах эрхгүй болж байгаа юм. “Гэрээг хамгаалж, мөн хүндэтгэхийн тулд дараах зүйлсийг хэлмээр байна. Уул уурхайд цаг хугацаа их шаарддаг. Мөн хөрөнгө оруулалтын хэмжээ ихтэй” гэж А.Сайират хэлэв. Мөн “Гэрээний хэрэгжилтийг хангаснаар олон улсын хөрөнгө оруулагчдад итгэл өгнө” гэж татварын асуудлын талаар ярьсан илтгэлдээ дурдсан юм. 

Рио тинтогийн зүгээс Засгийн газартай тохиролцож чадахгүйд хүрвэл татварын маргааныг олон улсын арбитрын шүүх рүү шилжүүлэх гэнэ. “Монголчууд байгалийн баялагтай, амжилттай үндэстэн болж чадна. Гэхдээ гурван зүйлийг л онцолж хэлмээр байна. Аюулгүй байдал, хөрөнгө оруулалтын нөхцөл болон хуулийн зүйл заалтаа хэрхэн мөрдөж байгаа байдал нь Монголд бизнес хийхэд ямар дүр төрхтэй байдгийг дэлхийд харуулна гэж бодож байна” гэв. 

Эх сурвалж: www.ft.com

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
2
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
3
2024.02.27
Хэний ЭМД-ыг төр хариуцдаг вэ?
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
18 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
23
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.