Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Аргентиний шигшээ Икардиг авсангүй

Шигшээ багт энэ улирлын Италийн лигийн шилдэг мэргэн бууч Мауро Икарди багтаагүй нь олны гайхлыг төрүүлэв.


Аргентиний хөлбөмбөгийн холбооноос “ОХУ 2018” дэлхийн аваргын тэмцээнд оролцох бүрэлдэхүүнээ зарлалаа. Шигшээ багт энэ улирлын Италийн лигийн шилдэг мэргэн бууч Мауро Икарди багтаагүй нь олны гайхлыг төрүүлэв.

Дасгалжуулагч Хорхе Сампаоли яагаад түүнийг дуудаагүй шалтгаанаа багийн тактикт тохирохгүй гэж тайлбарласан байна. Өнгөрсөн улирал 29 гоол хийсэн Икарди байхгүй ч Аргентиний шигшээ багийн довтолгоо супер байгаа. Испанийн “Барса” багийн Лионель Месси, Италийн “Ювентус”-ын Пауло Дибала, Гонсало Игуаин, Английн “Манчестер Сити” багийн Серхио Агуэро нар довтолгоог хариуцна.

Аргентиний шигшээ баг

Хаалгач - Серхио Ромеро ("Манчестер Юнайтед", Англи), Вильфредо Кабальеро ("Челси", Англи), Франко Армани ("Ривер Плейт", Аргентин);

Хамгаалагч - Габриэль Меркадо ("Севилья", Испани), Кристиан Ансальди ("Торино", Итали), Николас Отаменди ("Манчестер Сити", Англи), Федерико Фасио ("Рома", Итали), Маркос Рохо ("Манчестер Юнайтед", Англи), Николас Тальяфико ("Аякс", Голланд), Маркос Акунья ("Спортинг", Португал);

Хагас хамгаалагч - Хавьер Машерано ("Хэбэй Чайна Форчун", Хятад), Эдуардо Сальвио ("Бенфика", Португал), Лукас Биглия ("Милан", Итали), Жовани Ло Чельсо, Анхель Ди Мария (хоёул ПСЖ, Франц), Эвер Банега ("Севилья", Испани), Мануэль Лансини ("Вест Хэм", Англи), Максимилиано Меса ("Индепендьенте", Аргентин), Кристиан Павон ("Бока Хуниорс", Аргентин);

Довтлогч - Пауло Дибала, Гонсало Игуаин (хоёул "Ювентус", Итали), Лионель Месси ("Барселона", Испани), Серхио Агуэро ("Манчестер Сити", Англи).

Мэдүүлгийг зургаадугаар сарын 4-нөөс өмнө Олон улсын хөлбөмбөгийн холбоонд илгээнэ. Аргентиний шигшээ баг D хэсэгт Исланд, Хорват, Нигерийн багтай орсон билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
12 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
16 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
24
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.