Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Тэрүнофүжи 23-наас барилдана

Энэ башёд 5 ялахгүй бол макүшитад унах аюул нүүрлээд байгаа юм.


Зүүн өвдөгний гэмтлийн улмаас Зуны тэмцээний голоос гарсан жюүрёогийн бөх Тэрүнофүжи 23-ны өдөр буюу тэмцээний 11 дэх өдрөөс дахин барилдах болжээ. Жюүрёогийн зүүний 8-д бичигдэж байгаа тэрбээр энэ башёд 5 ялахгүй бол макүшитад унах аюул нүүрлээд байгаа юм.  

Исэгахама ояката “21-ний орой хоёулаа сууж байгаад сайн ярилцлаа. Гэмтэл бага зэрэг гайгүй болсон. Ямар ч гэсэн чадах бүх зүйлээ хийе гэж шийдэцгээсэн. Маргаашын барилдааныг хараад цаашид яахаа шийднэ” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна. Озэки цолтой байсан бөх макүшитад барилдаж байсан түүх байхгүй гэдгийг ч ярицлсан гэдгээ ояката дуулгасан юм.  
Тэрүнофүжи бэлтгэл хийж эхэлсэн бөгөөд “Макүшитад унаж магадгүй байгаа болохоор ямар ч гэсэн 5 өдөр хичээж зүтгэхээс өөр арга алга” гэж ярьжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
17
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.