Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

МЭЗЧ-2018: ШХАБ-д Монгол Улс элсэх шаардлага бий юу?

Судлаач, тоймчдоос тодруулга авлаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Монголын Эдийн засгийн чуулган-2018”-ыг нээж үг хэлэх үеэрээ “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай тогтоосон хамтын ажиллагаагаа энэ жилдээ багтаан ахисан түвшинд хүргэж, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна. Ингэснээр ШХАБ-ын гишүүн найман улстай харилцах харилцаанд нэн таатай орчин үүсэхийн зэрэгцээ олон жил яриад биеллээ олоогүй бүс нутгийн дэд бүтцэд холбогдох асуудал бодит ажил хэрэг болон хэрэгжих зам нээгдэнэ. ШХАБ-ын гишүүн орнуудын хүн ам, эдийн засгийн хүчин чадлыг энд ярих нь илүүц биз ээ” гэсэн юм. Үүнтэй холбоотойгоор зарим судлаач, тоймчоос манай улс ШХАБ-д элсэх шаардлага байгаа эсэх, хэрэв гишүүн орон болбол ямар үр өгөөж хүртэх боломжтой талаар тодруулга авлаа. 


ХИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн сургуулийн захирал, доктор, профессор Д.Уламбаяр:

Одоогоор ШХАБ-ын хүрээнд явагдаж байгаа тодорхой том төсөл, хөтөлбөр байхгүй. Тийм учраас Монгол улс энэ байгууллагад элслээ гэхэд юу хийх, ямар давуу тал байгаа нь ч тодорхойгүй байна гэж болно. Харин бидэнд ШХАБ-ын бүх хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломж байгаа.

ШХАБ-д гишүүнээр элссэн тохиолдолд эндээс гарч байгаа тунхаг бичиг нь зөрчилтэй байх тохиолдол бий. Ялангуяа, үүнд ОХУ болон БНХАУ-ын байр суурь давамгайлдаг. Үүнд бид гарын үсэг зурж, нэгдээд байж болохгүй. Бид хэзээнээс ШХАБ-д "ажиглагч" статустай явж ирснээрээ, энэ хүрээндээ ажиллаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой. Мөн тус байгууллагын зүгээс "ажиглагч" орнуудтай хамтын ажиллагааны үзэл баримтлалаа боловсруулж гаргана гэсэн байгаа, түүнийг харж, дүгнэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс одоогоор элсэн орсноор илүү гойд давуу тал харагдахгүй байгаа юм, элсээгүй байлаа ч хохиролтой зүйл ч алга.

Одоогоор Энэтхэг, Пакистан гэхчлэн цөмийн зэвсэгтэй орнууд элсэн орсон, багагүй асуудалтай байгааг харж болно. Манай улсад үр ашгаа өгөх гурван улсын корридор, транзит тээврийн асуудал зэрэгт үнэндээ ШХАБ тийм ч ач холбогдолтой биш. Энэ асуудлыг ШХАБ-д элсээгүй байлаа ч, бид хоёр хөрштэйгээ хамтын ажиллагаагаа өргөжүүлээд шийдвэрлээд явах боломжтой юм.

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач, NTV телевизийн гадаад мэдээний тоймч Р.Нямдаваа: 

Монгол Улсын Ерөнхийлөгч "ажиглагч"-ийн статусаа ахиулна гэж хэлсэн нь ШХАБ-ын жинхэнэ гишүүн болох эсэхийг нухацтай авч үзэх гэж байна гэж ойлгож байна. Энэ ч үүднээс ШХАБ-д манай улс элсэх зайлшгүй ямар шаардлага байгаад анхаарлаа хандуулах нь зүйтэй. Эдийн засгийн үр өгөөжийн тухайд ярихад л, одоо ШХАБ-д байгаагаараа ямар улсын эдийн засгийн үзүүлэлт өсөн нэмэгдсэн юм бэ гээд харж болно. Кыргызстан, Тажикстаны эдийн засаг ШХАБ-д элссэнээр өссөн үү? Улс төрийн нөхцөл байдлын хувьд манай улсын гуравдагч хөршийн бодлого хүссэн, хүсээгүй үргэлжлэх учиртай. Тэгтэл ШХАБ-д элссэнээр энэ бодлогыг цаашид хэрхэн авч явах вэ гэдэг асуулт бас бий болно.

Бодит байдлыг харахад ШХАБ-д элссэнээр эдийн засаг тас хийтэл, гэнэт өсөх магадлал тун бага. ОХУ, БНХАУ-ыг холбосон худалдааны зам Монголоор дамжих магадлал илүү нэмэгдэх нь үнэн. Гэхдээ бас яг дамжина гэсэн баталгаа одоогоор алга.

Мөн ШХАБ агуулгын хувьд одоог хүртэл ямар байгууллага гэдэг нь тодорхойгүй шүү дээ. Бүгд санал нийлээд байгаа асуудал нь терроризм, сепаратизм, экстремизмтэй тэмцэнэ гэснээс биш улс төрийн эвсэл үү, эдийн засгийн интеграци уу гэдэг нь тодорхойгүй. Ямартай ч, ОХУ, БНХАУ-ын нөлөө бий учраас л дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа болохоос НАТО, АСЕАН болон бусад бүс нутгийн байгууллагуудтай харьцуулахад төлөвшлийн талаасаа ч тодорхой болсон байгууллага биш. Энэ нь тус байгууллагад элслээ гэхэд бий болох үр өгөөжийг нь улам ойлгомжгүй болгоод байгаа юм.

Нийтлэлч, судлаач-багш, доктор Д.Баярхүү:

Судлаачийн хувьд Монгол Улс ШХАБ-д элссэний дараах ашгийг олж харахгүй байна. Яагаад гэхээр одоогийн байдлаар ШХАБ-д Монгол Улсад ашигтай хамтын ажиллагаа өрнөөгүй байна шүү дээ. Тэр дундаа худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааны хувьд. Монгол Улсын ядуурлыг давахад туслах хэмжээний хамтын ажиллагааг одоогоор тэндээс бид нар хүлээж авч чадахгүй. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
20
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.