Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

The Lemons хамтлагийн Red Album цомог ПЯНЗ болон гарахад ТУН ДӨХЛӨӨ

Хүлээлт, хүлээлт!


Шинэ пянзны сураг дуулдлаа шүү! Цаг хугацаа нь маш дөхсөн учир магадгүй сарын эхнээс л таны чихийг гоё содон мэдээ баярлуулах байх. Red Album, амьд хөгжим сонирхогчдын хайртай цомог ийнхүү пянз болон таны гар дээр ирэхэд тун бага хугацаа үлдээд байна.

Red Album анх 2006 онд 440Hz студид бичигдэж, master & mixing зэргийг Reghu Raman хийж байсан юм.

Hi-Fi Label-тэй хамтарч гаргасан анхны цомог ийнхүү 12 жилийн дараа пянз хэлбэрээр гарч байна!

Тус цомогт 10 дуу багтсан байдаг ба "Мэлхий гүнж", "Хайртай", "Цэнхэр нүд" дуунууд нь хүн бүрийн зүрх сэтгэлд гүн сэтгэгдэл үлдээж, хит болж байсан. Одоо ч аманд аялагддаг шүү дээ.

"Хайртай" дуу нь 2006 оны Пентатоник наадмын "Шилдэг Альтернатив дуу", Red Album цомог нь харин уг наадмын "Шилдэг цомгийн бичлэг" шагнал хүртэж байсан бол ингээд ч зогсохгүй, тус цомгийн "Red Live" тоглолтоороо мөн тус оны Пентатоник наадмын шилдэг тоглолт шагналыг ч давхар авсан юм.

Уг пянз нь 180 гр жинтэйгээр Япон улсад цөөн тоогоор хэвлэгдэж байгаа юм.

Спонсор байгууллагаар Mongol Mix Project (MMP) хамтарч байна.

Та бүхэнд тун удахгүй сайхан мэдээ хүргэх болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
21 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
40
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.