Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Харвард, Принстон, Йелийн их сургуулийн мундаг профессоруудын санал болгож буй 7 ном

Илүү томоор сэтгэхийн тулд энэ номуудыг унш.


АНУ-ын шилдэг их сургуулиудын профессорууд оюутан залуус бүрийн заавал унших ёстой номыг нэрлэж байна.

1. Харвардын их сургуулийн илтгэгч Жилл Абрамсон: Ричард Хофштадтерын "The Paranoid Style in American Politics"

Харвардын их сургуулийн англи хэлний илтгэгч Жилл Абрамсон нь оюутан залууст 1964 онд хэвлэгдэн гарсан Ричард Хофштадтерын "The Paranoid Style in American Politics" номыг санал болгож байна. Тэрбээр уг номын тухайд "Доналд Трампын гоёмсог, худал үгсийн тухай бүх үнэнийг мэдэх болно" гэж хэлжээ.

2. Йелийн их сургуулийн профессор Жеймс Бергер: Ричард Поверсын “Orfeo”

Жеймс Бергер бол АНУ-ын Йелийн их сургуулийн Англи хэлний тэнхимийн ахлах багш. Тэрбээр 2014 онд гарсан Ричард Поверын “Orfeo” зохиолыг онцолж байна. Тэрбээр “Эл номын утга нь хөгжмийн түүх болон бидний насны хүмүүсийн генетикийн айдас, тандалтын тухай өгүүлдэг" гэж хэлжээ. Номын гол дүрийн баатар, авангард хөгжмийн зохиолч Орпеусын тухай хачирхалтай зохиол юм. Мутацид орсон ДНХ-тай хүнийг анхны хайртайгаа учирсан тэр үе рүү нь хөгжмийн тусламжтайгаар очуулах туршилтыг хийсэн тухай ярьдаг.  Гэвч түүний хүчин чармайлт талаар болж, байгалийн хуулийг зөрчиж байгаагаа ойлгон “Газар доорх ертөнц рүү” зугтаадаг. Гайхалтай ном - там, хөгжим, шинжлэх ухаан, улс төр болон амьдралын тухай бүгдийг ойлгох болно.

3. Харвардын их сургуулийн профессор Эрик Маскин болон Пеньсилваний их сургуулийн профессор Морис Швайцер: Майкл Льюис “The Undoing Project”

Харвардын профессор Эрик Маскин 2007 онд Нобелийн шагнал хүртсэн. Морис Швайцер нь АНУ-ын Пеньсилванийн "Вартон" их сургуулийн мэдээлэл технологийн профессор. Дээрх хоёр эрдэмтэн Майкл Льюисын “The Undoing Project” номыг санал болгож байна.

4. Принстоны их сургуулийн профессор Дэвид Картер: Томас Шеллингийн “The Strategy of Conflict”

Дэвид Картер бол Принстоны их сургуулийн улс төрийн профессор. Тэрбээр, “Энэхүү ном нь зөрчилдөөний тухай хамгийн сайн ном гэдэгт итгэлтэй байна. Өдийг хүртэл энэ номыг хувь хүний харилцаа, түүний төлөвлөгөөний тухай ойлгохын тулд ашигласаар ирсэн. Маш сайн бичлэгтэй, уншууштай ном. Оюутан байхдаа уншиж байсан юм. Тухайн үед надад гадаад харилцааны тухай надад ерөнхий суурь ойлголт болон төлөвлөгөө боловсруулах туршлага хуримтлуулахад тусалсан. Хүн бүрд тусална гэдэгт итгэлтэй байна.” хэмээн хэлжээ.

5. Чикагогийн их сургуулийн профессор Митчелл: Григорий Чамаюгийн “A Theory of the Drone”

Митчелл нь Чикагогийн их сургуулийн Англи хэл болон Урлагийн түүхийн профессор. Тэрбээр Францын философич Григорий Чамаюгийн  “A Theory of the Drone” номыг уншихыг зөвлөж байна. Тэрбээр тус номыг “Дрон нь ухаалаг дэвшил мөн дайны нэгэн хэрэгсэл” гэжээ.

6. Чикагогийн их сургуулийн профессор Кеннет Уоррен: Карен Файлдс болон Барбара Файлдс нарын ”Racecraft: The Soul of Inequality in American Life”

Кеннет Уоррен нь Чикагогийн их сургуулийн англи хэлний профессор. Тэрбээр “Racecraft: The Soul of Inequality in American Life” номын тухайд “АНУ дахь арьс өнгөний үзлийн тухай 2014 онд гарсан ном” гэж хэлжээ.

7. Йелийн их сургуулийн профессор Харолд Блум: Шекспир

Харолд Блум нь Йелийн их сургуулийн утга уран зохиол, нийгмийн профессор. Тэрбээр товч, тодорхой хариулт өгсөн. “Шекспирийн тухай бүгдийг унш.”

Эх сурвалж: weforum.org

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
9 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
32
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.