Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Бүсгүйчүүдийн сонирхлыг татах ганц бие 7 ханхүү

Дэлхийд ганц бие ханхүү олон бий. Танд ч гэсэн боломж гарах юм билүү?


Ханхүү Харри Америкийн жүжигчин Меган Маркл нарын хурим ёслол төгөлдөр болж, дэлхий даяараа цэнхэр дэлгэцээр шууд дамжуулан үзлээ. Цагаан морьтой ханхүүтэй гэрлэхийг хүсдэг бүсгүйчүүдийн нэгэн итгэл найдвар ийнхүү нуран унасан билээ. Гэхдээ та битгий шантар. Дэлхийд ганц бие ханхүү олон бий. Танд ч гэсэн боломж гарах юм билүү?

Шейх Хамдан бин Мохаммед бин Рашид, Дубайн ханхүү

Аладдиний дүрийг бүтээх ёстой хүн бол ханхүү Хамдан. Шүтэн бишрэгч эмэгтэйчүүд нь түүнийг “Эмиратын хурц нарнаас ч халуун” гэж нэрлэдэг. Хамдан экстрим спортод дуртай, шүлэг, яруу найраг оролддог, Instagram хуудас нь 6 сая дагагчтай. Хамгийн гол нь тэр эхнэргүй. Энэ зун амралтаа аваад хаашаа явахаа бүсгүй таныг шийдсэн гэж найдья.

Йозеф Венцель Максимиллиан Мария фон унд цу Лихтенштейн, гүн Ритберг буюу ханхүү Йозеф Венцель

Гадна төрхнөөсөө л итгэл төрүүлэх энэ ханхүү дөнгөж 22 настай. Йозеф бол Лихтенштейний үе залгамжлах вангийн хүү.

Ханхүү Азим, Бруней

Хаан ширээ залгамжлагчдын жагсаалтын 3-т бичигдэж байгаа Азим шоучин гэдгээрээ алдартай. Төрсөн өдрөөрөө Мэрайя Кэри, Майкл Жексоныг дуулуулж байсан саятан. Холливудад түүнийг мэдэхгүй хүн үгүй. Гэхдээ ханхүү мөнгөө зугаа цэнгэлээс гадна буяны ажилд үрдэг.

Ханхүү Лоренцо Боргезе

Түүнийг Итали орон тэр чигээрээ мэднэ. Хаан удмын болохоор нь биш харин “Ганц бие” реалити шоунд оролцсон болохоор нь тэр. Гэхдээ тэр шоунаас хань ижлээ олж чадаагүй. Одоо тэр Нью-Йорк хотод амьдардаг.

Себастьен Анри Мария Гийом Филипп, Грек, Данийн ханхүү Филипп

Филипп бол Грекийн Константин II хааны отгон хүү. Хэд хэдэн модельтой “үерхсэний” эцэст тэр хамаг анхаарлаа  ажил төрөлдөө хандуулахаар шийдсэн. Түүнийг эргүүлэх тун хэцүү гэж бүсгүйчүүд ярьдаг. Филипп Жоржтауний их сургуулийг төгссөн. 32 настай энэ ханхүү Нью-Йоркт амьдардаг.

Хуссейн ибн Абдалла, Иорданийн ханхүү

22 натай Хуссейний Instagram сая дагагчтай. Ихэнх нь түүнээс гэрлэхийг гуйдаг гэж байгаа. Сэтгэл татсан инээмсэглэл, булчинлаг бие хаа, хөрөнгө мөнгө гээд түүнд татгалзсан хариу өгөх эмэгтэй энэ ертөнцөд байхгүй. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хурлыг даргалсан хамгийн залуу хүн гэсэн рекорд амжилттай.

Ханхүү Артур Чатто

Уильям, Харри нарын хамаатан 18 настай Артур энэ жилээс л эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэж эхлээд байгаа. Хоёр жилийн өмнө албан ёсны арга хэмжээн дээр туранхай хүү хэнд ч анзаарагддаггүй байсан бол одоо тэр охидын мөрөөдөл болсон. Их Британийн хаан ширээ залгамжлагчдын жагсаалтын 23-т бичигдэж байгаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
42
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.