Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хамгийн хачирхалтай 13 мэргэжил

Хэрэв та мэргэжлээ сольж, шинэ содон мэргэжилтэй болохыг хүсч байгаа бол энэ жагсаалтыг нэг хараарай.


Мэргэжил болгон хэрэгтэй, чухал. Хамгийн хачирхалтай мэргэжил ч хүмүүст хэрэгтэй. Магадгүй та энэ мэргэжлүүдийн нэрийг их дээд сургуулийн зар сурталчилгаанаас хараагүй байж болно. Гэхдээ тэд нийгэмд хэрэгтэй, бас шаардлагатай билээ. Хэрэв та мэргэжлээ сольж, шинэ содон мэргэжилтэй болохыг хүсч байгаа бол энэ жагсаалтыг нэг хараарай.

1. Тоглоомын шоо шалгагч

Казиногийн гол үүрэг бол тоглогчдод ялах боломж олгохгүй байх явдал. Гэхдээ мэдээж шударга үнэнч газар бий. Ийм газарт тоглоомын шоо ямар ч сэвгүй байх ёстой. Шоо шалгагчид шооны жин, баланс, ирмэг нь дүрмэнд тохирсон байгаа эсэхийг байнга шалгадаг.

2. Дэгдээхэйний хүйс тогтоогч

Амар биш ажил бөгөөд түүний тодорхойлсноор дэгдээхэйний хувь заяа шийдэгддэг.

3. Үнэртэй усны чанар шалгагч

Чанар шалгагч гэхээр өөрөө түрхээд байна гэсэн үг биш. Тэд туршилтад орж байгаа хүмүүсийн биеийг үнэртэж, үнэртэй ус хөлс, хулмасны үнэрийг дарж байгаа эсэхийг шалгана. Амаргүй ажил байгаа биз.

4. Гольфийн бөмбөг хайн шумбагч

Гольфийн талбай гол, нуурын дэргэд байх нь элбэг. Туршлагагүй тамирчны цохьсон бөмбөг нуурын усанд живэх нь олонтаа. Том гольф клубууд тусгай шумбагч цалинжуулан ажиллуулдаг бөгөөд жилд 100 мянган долларын цалинтай. Гэхдээ бас аюултай ажилд тооцогддог. Ажлаа хийж байгаад амиа алдсан тохиолдол хэд хэд бүртгэгдсэн.

5. Могойны саальчин

Могой сүү өгдөггүй. Энэ саальчид могойны хорыг сааж авах үүрэгтэй. Тун аюултай мэргэжил.

6. Чийгийн улаан хорхойны анчин

Загасанд явах дуртай ч гараа бохирдуулахыг хүсдэггүй хүний хамгийн сайн туслагч.

7. Нохойны хоол амтлагч

Нохой, муур хүнс тэжээлээ амттай эсэхийг илэрхийлж чадахгүй. Тэгвэл энэ мэргэжлийн ажилтнууд хоолыг амталж, хэр болсныг нь тогтоох үүрэгтэй.

8. Усан гулгуур туршигч

Усан паркад тоглонгоо мөнгө авахыг хүсч байна уу? Тэгвэл та том парк, цэцэрлэгийн усан гулгуурын аюулгүй байдлыг шалгадаг энэ мэргэжлийг сонгоорой.

9. Бохины чанар шалгагч

Энэ мэргэжлийн ажилтнууд бохь зажлаад мөнгө авдаг.

10. Нүүрэнд хүрэгч

Энэ мэргэжлийг фейсфилер гэдэг. Тэд шинэ тос, гоо сайхны бүтээгдэхүүний туршилтад орж байгаа хүмүүсийн нүүрэнд хүрж, тос яаж үйлчилж байгааг тогтоодог.

11. Манекен – хүн

Зарим дэлгүүр үзмэр, лангуун дээрээ манекен биш амьд хүн ашиглахыг хүсдэг. Учир нь худалдан авагчид манекенд өмсүүлсэн хувцас харахаас амьд хүнд хувцас хэрхэн зохиж байгааг харахыг хүсдэг. Хөдөлгөөнгүй удаан зогсдог ажил.

12. Алга болсон амьтан хайгч

Алга болсон гэрийн тэжээмэл амьтан хайдаг мэргэжлийн хүмүүс байдаг. Цалин хөлс ч сайн.

13. Үлэг гүрвэл цэвэрлэгч

Вашингтоны Түүхийн музей ийм ажилтантай. Өдөрт 2, долоо хоногт 5 удаа үлэг гүрвэл цэвэрлэгч Фрэнк Брейстед үлэг гүрвэлийн ясыг тун болгоомжтой цэвэрлэдэг. Тэр 30 жил ажиллаж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
3
0
2
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.