Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Биллбоардын тайзнаа Азийн эрэгтэй хамтлаг "BTS" анх удаа

“Billboard Music Awards”- ийн тайзнаа К-поп хамтлаг анх удаа үзүүлбэрээ үзүүллээ.


Энэ сарын 21-ний өдөр амжилттай болж өндөрлөсөн “Billboard Music Awards”- ийн тайзнаа К-поп хамтлаг анх удаа үзүүлбэрээ үзүүллээ.

 

Big Hit энтертaйнмэнтийн цор ганц, 7 гишүүнтэй хамтлаг болох BTS нь 2013 оны зургаaдугаар сарын 13-нд “No more dream” дуугаараа дебүтээ хийж байсан бөгөөд тухайн жилийнхээ “Melon music”, “Golden Disk” наадмуудийн шагналыг хүртэж байжээ.

Харин 2015 онд “I Need U” дуугаараа хөгжмийн нэвтрүүлгээс хамгийн анхны шагналаа авсан байна. 2016, 2017 онуудад МАМА (Mnet Asian Music Awards)-ийн хамгийн том шагнал болох (Artist of the year) шагналыг авч Солонгосын гурван том энтертайнмэнтийн (YG, SM, JYP) олон жилийн амжилтыг тасалсан байна.

 

Сүүлийн жилүүдэд гаргасан бүрэн хэмжээний “Wings”, “Love yourself” цомгууд нь К-Попийн амжилтуудыг шинээр тогтоогоод байгаа аж.

Биллбоардын “Top Social Artist” хэмээх номинацид нэр дэвшин сүүлийн 2 жил дарааллан ялалт байгуулжээ. Өнгөрсөн жил Биллбоардын тайзан дээр шагнал авах гэж гарч ирсэн бол энэ жил тэдэнд “Fake Love” хэмээх шинэхэн дуугаа тайзан дээр үзүүлэх боломж олдсон юм. Ингээд Биллбоардын тайзан дээр анх удаагаа Азийн эрэгтэй хамтлаг гарч үзүүлбэрээ үзүүллээ.

Твиттэр хуудаснаа “vote” хийн санал хурааж шалгаруулдаг тус номинацид Жастин Бибер зургаан жил дарааллан ялалт үзүүлснийг анх удаагаа азийн эрэгтэй хамтлаг тасалж шинэ ялалтыг тогтоожээ. BTS хамтлагийн шүтэн бишрэгчид хэр хүчтэй гэдгээ харуулаад зогсохгүй Гиннессийн рекорд эвджээ. 2017 онд нийт санал өгсөн хүмүүсийн 76 хувь нь зөвхөн BTS-д өгсөн бол энэ жил тэдний шүтэн бишрэгчдийн тоо өсөж 94 хувийн үнэмлэхүй саналаар ялалт байгуулжээ. IVoteBTSBBMA хаштаг Твиттэр дээрх бүх цаг үеийн түүхэнд 24 цагийн дотор хамгийн их жиргэгдсэн хаштаг болж Гиннессэд бичигдсэн байна. (47,323,100 tweets)

 

 

Мэдээг бэлтгэсэн Б.Маралмаа

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
21 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
33
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.