Хайх зүйлээ бичнэ үү

мин

Асашёорюүгийн дүү Хоошёорюү 6 дараалан давлаа

Асашёорюүгийн бүл дүү Хоошёорюү С.Бямбасүрэн жонидан зиндаанд 6 дараалан яллаа.


Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Д.Сугаррагчаагийн хүү, мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюүгийн бүл дүү Хоошёорюү С.Бямбасүрэн жонидан зиндаанд 6 дараалан яллаа. Түүний өрсөлдөгч нь жониданы 17 дахь бөх Рикито байлаа.

Хоошёорюү “Өрсөлдөгч маань макүшитад барилдаж байсан бөх тул би ингэж барилдана энэ тэр гэсэн тактик боловсруулалгүй, урагш л довтлох бодолтой байлаа” гэж сэтгүүлчдэд ярьсан байна. Түүний дараа дохёнд гарсан Японы их аварга Тайхо Коокигийн зээ, сэкивакэ Такаторикигийн хүү Ная Коосүкэ харин өнөөдөр унаж, мэргэжлийн сүмо дахь анхны ялагдлаа хүлээлээ. Наягийн дараалсан ялалт 12 дээр ийнхүү зогслоо.

Ная ялагдсанаар Хоошёорюү ийнхүү түүнээс энэ башёд даагаа нэхэх аргагүй боллоо. Учир нь С.Бямбасүрэн дараа нь мөн өөрийн нэгэн адил унаагүй байгаа бөхтэй учраа тааран барилдах юм. Монгол, Японы аваргуудын удмын залуус дунд сургуульд сурч байхдаа болон нэгдүгээр сард шинэ бөхийн чансаа тогтоох барилдаан, Хаврын тэмцээн гээд нийт 3 удаа таарч бүгдэд нь Ная ялж байв.

Монгол бөхчүүд
Жюүрёо

Зүүн 3 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 4-6
З-6 Азүмарюү С.Тодбилэг 5-5
Б-6 Дайшёохо Р.Шижирбаяр 6-4
3-7 Сэйро А.Өнөболд 6-4
З-8 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 0-4-6
Б-9 Миторюү Б.Төрболд 5-5
Б-11 Таканоива А.Баасандорж 7-3
Макүшита
Б-25 Гочёозан Д.Ууганбаатар 2-3
Б-29 Асахирюү Б.Дэнзэнсамбуу 3-2
З-31 Кагамио Б.Нанжид 0-0-5
Б-32 Кёкүсоотэн Э.Энхманлай 2-3
Б-32 Сакигакэ Я.Баттүшиг 1-4
Б-35 Кирибаяма Б.Лхагвасүрэн 5-0
Санданмэ
З-75 Саданохикари Д.Наранцогт 0-0-5
Жонидан
Б-6 Ёошёояма Б.Анхбаяр 2-3
Б-42 Хоошёорюү С.Бямбасүрэн 5-0

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
2 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
48
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.