Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Гүржийн жүдочид бослого гаргаж, даргынхаа хаалгыг хадав

Тамирчдад олгох ёстой мөнгө хаачив, хэн үрэв?


Гүржийн жүдогийн шигшээ багийн тамирчид холбооны ерөнхийлөгч Давид Кевхишвилиг огцрохыг шаардан, ажил хаялт зарлажээ.
Тэд ерөнхийлөгчтэй уулзахаар очсон боловч байгаагүй тул өрөөнийх нь хаалгыг банз тавин хадаж, сандлыг нь гаргаж хаясан байна.

Шигшээ багийн ахлагч Варлам Липартелиани “Гүржийн жүдогийн хөгжлийг саатуулан, саад болж байгаа Кевхишвилиг албан тушаалаа өгөхийг шаардаж байна. Харамсалтай нь улсаас энэ асуудалд огт анхаарал хандуулахгүй байна. Бид эцсээ хүртэл тэмцэнэ” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.

Харин Гүржийн жүдогийн холбооны ерөнхийлөгч Кевхишвили огцрох бодолгүй байна гэдгээ хэлээд тамирчдын дарамт шахалтад орохгүй гэж мэдэгджээ.
Жүдочид бослого гаргасан шалтгааныг  Варлам Липартелиани ингэж тайлбарласан.

“Давид Кевхишвили бөхчүүдтэй уулзахад бэлэн гэж ярьдаг ч үргэлж зугтаадаг. Тиймээс бид танаас олон нийтэд нээлттэйгээр хэдэн асуулт асууя.
Тамирчдад олгох ёстой 85 мянган лари хаашаа алга болсон бэ? Тамирчид 32 мянган лари л авсан. Үлдсэн нь хаачив, хэн үрэв? Яаж зарцуулсан талаар баримт бичгээ танилцуулна уу.
Дасгалжуулагч нарын цалингаас 10 хувийг нь авдаг цалингийн сангийн мөнгө юунд зарцуулагддаг вэ? Тэдэнд өгөх ёстой шагналын мөнө яагаад алга болдог вэ?
Хэний мөнгөөр хөгжөөн дэмжигчид тэмцээн уралдаанд явдаг вэ? Хөгжөөн дэмжигчдэд баярлаж байгаа ч өнгөрсөн Европын аваргаар манай багт массажчин байгаагүй. Гэтэл холбооноос маш олон хөгжөөн дэмжигч дагуулан ирсэн. Яг ямар мөнгөөр энэ хүмүүс тэмцээнд ирдгийг тодруулна уу.
Яагаад эмэгтэйчүүдийн шигшээ багт хувийн эмч байхгүй байна вэ?
Хэн биднийг удирддаг, захирдгийг тодорхой нэр заан хэлнэ үү. Бүлэг хүмүүс байна уу?
Жүдогийн холбооны хурал яагаад хаалттай явагдсан, яагаад сэтгүүлчдийг оруулаагүйг тайлбарлана уу.
Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг танилцуулна уу. Тэд яаж сонгогдсон юм бэ?
"Зедазени”-гийн санхүүжилтээр зохион байгуулагдсан тэмцээнүүдийн мөнгө хаашаа орсон бэ? Яагаад тамирчдад юу ч өгөөгүй вэ?
Ерөнхийлөгч Давид Кевхишвили яагаад Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэргүйгээр дасгалжуулагч нарыг шууд халдаг юм бэ”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
20
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.