Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Барилгын тусгай зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаа бол...


Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны А/19 дугаар тушаалын дагуу “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ ба түүний түншлэлүүд Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, Барилгын ажил гүйцэтгэх, Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээг эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх болсон. Уг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр Урьдчилсан дүгнэлт гаргах, түүнтэй холбоотой чиг үүргийг гүйцэтгэх Ажлын хэсэг болон Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хэлтсийг байгуулан хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, дүрэм журмын дагуу иргэд, аж ахуйн нэгжүүдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай, ил тод зохион байгуулан ажиллаж байна.

Гэвч сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн мэдээллийн сүлжээгээр “Тусгай зөвшөөрөл хямд үнээр, түргэн, найдвартай гаргана”, “Тусгай зөвшөөрлийн материал бэлдэж өгнө” гэсэн утга бүхий хууль бус зарлалууд ихээр гарах болсон билээ. 

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хэрэв Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг авах гэж байгаа бол аливаа этгээдээр зуучлуулахгүйгээр зөвхөн МБҮА-ийн Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хэлтсийн Чингэлтэй дүүрэг, Ихтойруу1, Баруун 4 зам, Барилгын хөгжлийн төвийн байрны 1 дүгээр давхарт байрлах “Нэг Цэгийн Үйлчилгээний Төв”-д биечлэн хандах, эсхүл 70115055, 320974 дугаарын утсанд хандахыг зөвлөж байна.

Хэрэв дээр дурдсан хууль бус зарлалд итгэн мөнгө, санхүү болон бусад байдлаар хохирсон тохиолдолд “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ ба түүний түншлэлүүд хариуцахгүй бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн чанартай үйлдлийн талаарх мэдээллийг 70111515, 70115055, 320974 тоот утсанд мэдэгдэх юм байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
17
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.