Хайх зүйлээ бичнэ үү

мин

Тэрүнофүжи макүшитад унах нь тодорхой боллоо

5 давахгүй бол ирэх тэмцээнд макүшитад унах аюул нүүрлэсэн тул хэдий бэртэлтэй ч дахин барилдсан.


Озэки асан Тэрүнофүжи энэ тэмцээнд жюүрёо зиндааны зүүний 8-д эрэмблэгдэн барилдаж байгаа билээ. Тэрбээр зүүн өвдөгний гэмтлийн улмаас Зуны тэмцээнд 4 унасныхаа дараа тэмцээнийг орхисон. Гэвч 5 давахгүй бол ирэх тэмцээнд макүшитад унах аюул нүүрлэсэн тул хэдий бэртэлтэй ч дахин барилдсан. Харамсалтай нь манай бөх өнөөдөр унаж, зуны тэмцээнд 5 давж, чадахгүй боллоо.

Барилдааны дараа Тэрүнофүжи “Ялна гэж бодож байсан ч... Та бүхний харж байгаачлан болсонгүй” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Мэргэжлийн сүмогийн түүхэнд озэки байсан бөх макүшитад барилдаж байсан түүх байхгүй. Гэвч Тэрүнофүжи бол нас ахиж, хүч чадал буураад зиндаа буугаагүй, нас ч залуу бөх. Тэрбээр “Макүшитад барилдах болбол озэки байсан бардам зангаа хаяхаас өөр аргагүй. Ийм үед ч цаашид барилдах хүсэл байна. Цаашдаа яах вэ гэдгээ ояката багш, оками сан, ойр дотныхонтойгоо ярилцаж байж шийднэ. Би тайван байна” хэмээн зодог тайлахгүй гэдгээ мэдэгдлээ. Үлдсэн 4 өдөр ч барилдах гэнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
28
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.