Хайх зүйлээ бичнэ үү

мин

АНУ-ЫН Конгресс болон судалгааны байгууллагуудтай уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Конгресс дахь Монголын бүлгийн даргатай уулзлаа.


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Конгресс дахь Монголын бүлгийн дарга, Конгрессын гишүүн Дон Яангтай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Гадаад харилцааны сайдын зүгээс АНУ нь манай орны улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлээд цаашид хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд Монголын бараа, бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд нэвтрүүлэх, тус улсын зүгээс Монголд хийгдэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах шаардлагатай байгааг онцлов. Мөн Конгрессын гишүүнийг тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урив. Конгрессын гишүү Д.Яангийн зүгээс Гадаад харилцааны сайдын тавьсан асуудлыг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулах, асуудлыг америкийн холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах, Конгресс дахь Монголын бүлгийн гишүүдийн тоог нэмэх чиглэлээр ажиллахаа мэдэгдлээ.

Мөн үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ төдийгүй дэлхийд алдартай Азийн Нийгэмлэг, Хадсоны судалгааны хүрээлэнгийн удирдлагуудтай тус тус уулзаж, Монгол Улсын гадаад бодлогын талаар мэдээлэл өгч, эдгээр байгууллагатай цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.31
Тавантолгойн цахилгаан станцыг барих Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрэ...
2
2018.12.10
Ямар ч эмнэлэгт харьяалал харгалзахгүйгээр жирэмсэн эмэгтэйчүүдэд үйлчлэхийг даалгалаа
3
2018.10.30
Анагаахын чиглэлээр жил бүр 10 оюутан Японд тэтгэлгээр суралцана
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
21
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.