Playlist: Хүүхэд болгоны заавал сонсох ёстой 25 сонгодог бүтээл


  |     2018-05-24 11:32   |     92549
  2018-05-24 11:32   |     92549

Хүүхэд, хүүхдүүдийн хөгжлийг дэмжихийн тулд хүүхдүүдийг тоглох, тоглолт хийх, унтах үед сонгодог хөгжим тоглохыг зөвлөж байна.

Дон Кэмпбелл, багш, хөгжмийн зохиолч, "Хүүхдүүдийн хамгийн дуртай сонгодог хөгжмийн бүтээлүүд Моцартынх байдаг. Учир нь түүний аялгуунууд маш ариун, энгийн, бас нэгэн зэрэг маш нууцлаг, мэдрэлийн системд сайнаар нөлөөлдөг. Би хүүхдүүдэд зориулж шилдэг сонгодог хөгжмүүдийн жагсаалтыг сугалдаг тасалбарууд дээр гаргахыг хүссэн. Ингэснээр зарим нь бусад хөгжмөөсөө илүүтэйгээр хүүхдэд нөлөөлж, тайвшруулах боломж олгодог. Сонгодог хөгжим гэхээр л ахмад настнуудын сонсоод сууж байдаг зүйл биш. Тийм ч учраас бид таны хүүхдэд сонгодог хөгжмийн янз бүрийн төлөөллүүдээс сонгон авч жагсаалт гаргалаа. 

1. Flight of the Bumblebee

Римский-Корсаковын уг хөгжилтэй бүтээл нь анхандаа Александр Пушкины бичвэр дээр үндэслэсэн "El cuento Del Zar Saltán" дуурийн гурав дахь үзэгдлийн төгсгөл болж байсан найрал хөгжим юм. Цар гэх дүрийн хүү, хунтайж Гвидон нь шавж болж, аав руугаа нууцаар очиж буй хэсэг юм. Найрал хөгжмийн аялгуунууд тасралтгүй үргэлжлэн сонсогдох ч дийлэнхдээ төгөлдөр хуур, бүрээ, хийл хөгжмүүд зонхилон, зөгийний тасралтгүй үргэлжлэх дүнгэнээнийг илэрхийлнэ.

2. The Typewriter and A Clock

Америкийн хөгжмийн зохиолч Лерой Андерсоны уг аялгуу хүүхдүүдэд гайхалтай тохирно. Бичгийн машиныг мөн л хөгжмийн нэг зэмсэг болгон ашигласнаараа онцлог. Бид бичгийн машин дээр бичиж буй чимээ, хуудас солиход гардаг чимээг ч эндээс сонсож болж байна. Лерой Андерсон нь хөнгөн, яг л бяцхан жүжиг тоглох мэт хачирхалтай дуу чимээнүүдийг ашигладаг учир алдартай юм. Уг аялгуу дээр цагны чаг чаг хийх чимээ мөн гарна. Өдрийг сайхан эхлүүлэхэд тохирох ая.

 3. Funny Cats’ Duet

"Россини"-гийн "Хөгжилтэй муур" гэх энэхүү гайхалтай бүтээл нь зохиолчийг ямар хошин мэдрэмжтэй хүн байсныг харуулна. Россини хүнд, урт опера бичсээр, сонссоор залхаж эхэлсэн тул сафрони өнгөөр богино хэмжээний бүтээл туурвисан нь энэ юм. Өглөө бүр эзнээ цонхны цаанаас сэрээдэг хоёр мууранд зориулагдсан гэж хэлдэг хүмүүс ярьдаг. Сайхан л юм, гэхдээ үнэхээр тэгсэн болов уу?

 4. Don Quixote and The Sheep

Страуссын "Дон Кихот" хэмээх бүтээл сонсогчдод хөгжмийг чихээрээ "харах" боломж олгосон гэдэг. Үнэхээр тийм эсэхийг бид эндээс сонсож болно. Уг бичлэгийн минут 14 секундээс эхлээд гунигтай ч юм шиг байсан аялгуу огцом өөрчлөгдөж, яг л чөтгөрийн арми айсуй мэт сэтгэгдэл төрүүлнэ.

 

5. Mozart – Piano Sonata in D major K.448 – First movement

Шалгалт өгөх гэж буй оюутнууд эхлэхийн өмнө уг аялгууг 10 минутын турш сонссоноор харьцангуй өндөр үнэлгээ авдаг гэдэг. Моцарт, Бахын хөгжмүүд ямар ч үед оюуны чадварыг сайжруулдаг гэдэг.

6. Mozart – Piano Sonata No.11, K 331, III Alla Turca

Уг бүтээлийг хаана, хэзээ бүтээсэн нь тодорхойгүй ч 1783 онд Зальцбург юм уу Вена орчимд гэгддэг.

 7. Vivaldi – The Spring – First movement

Гарцаагүй Антонио Вивалдигийн хамгийн алдартай бүтээл. Эрч хүч, баяр баяслаар дүүрэн бүтээл.

8. Mozart – Sonata No. 15 – K. 545

Моцартын бүтээлүүдээс жинхэнэ юм хийхэд нөлөөлж, дэмжиж чаддаг аялгуу.

9. Beethoven – Op. Quintet 16 – Third movement

Энэ бол гайхамшигт Бетховены төгөлдөр хуурын квинтетийн гуравдугаар анги юм.

10. Vivaldi – Summer – Third movement

Болгоомжтой сонсоно уу. Учир нь уг зохиол маш эрч хүчтэй бас ид шидийн.

11. Brahms – Hungarian Dance

Энэ нь гайхамшигт "Hungarian Dance № 5"-aaс арай бага танигдсан боловч хэмнэл нь хүүхдүүдэд илүү тохирно. 

12. Mozart – Divertimento K229 – Minueto y trio

Энэ бол жинхэнэ Моцартын стиль. Их сонирхолтой бүтээл.

 

13. Bach – Orchester-Suite No.2 Badinerie

Бах бол гайхалтай хөгжмийн зохиол. Хүүхдүүдэд төгс тохирно.

14. Grieg – The Morning

Энэ нь бусдаасаа ялгаатай аялгуу болохыг та мэдрэх байх. Үүр цайж, өглөөний нар мандаж буйг санагдуулам аялгуу юм. Шинэхэн өглөө угтаж буй өхөөрдөм хүүхдүүддээ "Сайхан өглөөний мэнд" хэмээн сонсговол тохиромжтой.

15. Bach – Concert for flute BWV 1044 Allegro

Энэ бол маш амьд мэдрэмж төрүүлэх, хөгжилтэй хөгжмийн бүтээл.

16. Tchaikovsky – The Sleeping Beauty

Уг хөгжим бол түүний гурван үзэгдэлт балет болох "Нойрсож буй гүнж"-ийн нэгэн хэсэг юм. Хөгжмийн зохиол нь 1889 онд бичигдэж, балет 1890 онд тайзнаа гарсан юм.

17. Mozart – Sonata No.12 in F Major

Энэ бол заавал сонсвол зохих тун эрч хүчтэй, хөгжилтэй аялгуунуудын нэг юм.

18. Bach – Brandenburg Concerto No. 5

Энэ нь хөгжмийн зохиолчийн олонд танигдсан, алдартай бүтээлүүдийн нэг билээ.

19. Mozart – Little Night Serenade

Энэ бол Моцартын зайлшгүй чухал бүтээлүүдийн нэг юм. Тэр уг бүтээлээ 1787 онд Венад байхдаа бичсэн юм.

20. Liszt – Liebestraum No. 3

Энэ бол Ференц Листийн зайлшгүй мэдэх ёстой бүтээлүүдийн нэг юм. Лист нэрт төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолчийн хувьд адил тэнцүү алдаршсан тэрбээр “Прелюди”, “Прометей”, “Мазепа”, “Орфей”, “Данте”, “Унгар”, “Гамлет” зэрэг найраглал, симфони зохиосноороо алдартай юм.

21.  Camille Saint-Saens – Carnival of the Animals

Францын хөгжмийн зохиолчийн 14 хэсэг бүхий хөгжмийн хослол нийт 25 минут орчим үргэлжилдэг байна.

22. George Frideric Handel – Water Music

1717 оны долоодугаар сарын 17-нд Жорж хааны хүсэлтээр тоглогдсон байдаг. Гадаа талбайд зохиогдох арга хэмжээнүүдэд илүү тохиромжтой ба асар том найрал хөгжмийн бүтээл.

23. Edward Elgar Pomp and Circumstance March #1 Op.39

Ялалт, бахдал, баяр баясгаланг мэдрүүлэх аялгуу. Кино бүтээлүүдэд ч их ашиглагддаг. Хамгийн сүүлд "Kingsman" кинон дээр оруулж өгсөн нь сайхан сонголт байв.

24. Johann Strauss Tritsch-Tratsch-Polka Op. 214

ОХУ даяар амжилттай тоглосныхоо дараа тэр 1858 онд уг бүтээлээ бичиж дуусгасан юм. 

25. Johann Strauss Radetzky March Op 228

1848 оны наймдугаар сарын 31-нд Вена хотноо тоглогдсон байдаг. Радецкийн ялалтын жагсаалд зориулан бүтээсэн.

Мэдээг бэлтгэсэн Д.Хажидмаа


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

2 сэтгэгдэлтэй

  • loan   [93.65.89.201]
      2018-05-25 22:13
    Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

  • Sad   [150.129.143.212]
      2018-05-24 10:46
    Unshhad hetsuu ym be ysn

Өөрийн бахархлаа бүтээх хүсэлтэй залуусыг урьж байна

Банк санхүүгийн салбарт өөрийн авъяас чадварыг сорьж, өөрчлөлт шинэчлэлтийг авчрах хүсэлтэй, онцгой ур чадвар бүхий 20 төгсөгчийг Голомт банкинд “Залуу феллов”-оор ажиллах боломжийг нээж байна.

  2018-08-17 18:09

Дуучин Д.Болдын тухай 18 сонирхолтой баримт

“Камертон” хамтлагийн ахлагч, төрийн соёрхолт дуучин, “Voice of Mongolia” шоуны шүүгч Д.Болдын талаарх баримтууд

  2018-08-17 16:03

Чевнинг тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэлжээ

Их Британийн Засгийн Газрын Чевнинг тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2018 оны наймдугаар сарын 6-аас арваннэгдүгээр сарын 6 хүртэл явагдана.

  2018-08-17 15:55