Хайх зүйлээ бичнэ үү

мин

Г.Баасан: С.Баярыг АТГ-ын дарга Х.Энхжаргал дарамталсан байж магадгүй

АТГ, олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан Монгол Улсын ерөнхий прокурорт С.Баяртай уулзах хүсэлт гаргажээ.


Авлигатай тэмцэх газрын олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан өнөөдөр 11.00 цагт С.Баяртай уулзах тухай хүсэлт гаргасан талаараа хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрбээр хэлэхдээ Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг тавдугаар сарын 03-ны өдөр хорих 461 дүгээр  ангиас гарган авчирч, 13.00-19.00 цагийн хооронд  АТГ-ын дарга Х.Энхжаргалын  өрөөнд байсан тухай мэдээллээ.

Олон нийтийн зөвлөлөөс  АТГ-ын дарга  Х.Энхжаргалаас  тодруулга авахад мөрдөн байцаах ажилтай холбоотой учраас мэдээлэл өгөх боломжгүй ба видео бичлэг өгөхөөс татгалзсан байна. Авлигатай тэмцэх газрын даргын өрөөнд мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдах ёсгүй гэж Г.Баасан хэлэв.  

Мөн тэрбээр "Х.Энхжаргал дарга С.Баярыг  өрөөндөө дуудан дарамталсан байх магадлал өндөр байна. Учир нь С.Баяр яллагдагчаар татагдсан бол Авлигатай тэмцэх газрын тусгай камертай байцаалтын  өрөөнд байцаах ёстой ч Х.Энхжаргал өөртөө давуу тал үүсгэн өрөөндөө дуудсан нь сэжиглэх үндэслэл болж байгаа юм. Дөнгөж 61 нас хүрч буй хүний бие гэнэтийн байдлаар муудаж байгаа нь хардах үндэслэл болж байна. Ерөнхий сайд асан С.Баярыг нийгмээс тусгаарлаж байгаа нь цаанаа оффшорчдыг нуух далд санаа байгаа гэж хардаж байна" гэлээ.  Тиймээс С.Баяртай уулзалт хийх хүсэлтийг Монгол Улсын ерөнхий прокурорт гаргажээ 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
9 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
46
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.