Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Биднийг 2018 онтойгоо зууралдаж байхад хэдийн ИРЭЭДҮЙГЭЭР сэтгэсэн гоё кофе шопууд

Ийм зүйлс нэвтрүүлье ээ.


1) Энэ кафе кофены хөөс дээр үйлчлэгчийн зургийг хэвлэж өгдөг юм байна.

2) Мөстэй кофе захиалах үед кофенд хийдэг мөс амтыг сулруулдаг тул тэд хөлдөөсөн кофе өгдөг.

3) Энэ кафе нь ойролцоох эрэг хавийн хогийг түүж, цэвэрлэсэн хүмүүст аяга кофе үнэгүй өгдөг байна.

4) Энэ кофе шоп нь кофены шаарыг цэцэг, ургамал тарих гэсэн хүмүүст үнэгүй өгдөг.

5) Энэ кофе шоп хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахын тулд хуванцар савх, халбага хэрэглэдэггүй. Түүний оронд нарийн гоймонг үйлчлүүлэгчдэд санал болгодог. (Энэ нь кофе паста шиг амттай болно гэсэн үг ер биш юм аа.)

6) Уг кофе шоп кофе тус бүрийн ялгааг ийм зургуудаар харуулжээ. Жишээ нь "Капучинно болон Мачиато хоёрын ялгаа юу вэ?" гэх мэт.

7) Энэ кофе шоп өөрийн гэсэн хүснэгтийг хийж, үйлчлүүлэгчдэд сонголтоо зөв хийхэд тусалдаг. 

8) Уг кафе янз бүрийн хэмд болдог өөр өөр цайнуудыг яг тухайн стандартын халуунаар нь уух боломжтой халуун усны сонголтыг санал болгодог.

9) Энэ кофе шоп гадна байрлуулсан том шүхэрнийхээ доор утас цэнэглэх  USB оролт хийж өгчээ.

10) Энэ кофе шопоор үйлчлүүлэхдээ хэрэв та бүдүүлэг аашлах юм бол илүүг төлнө гэсэн үг. 

11) Энэ кофе шоп сүү болон кремний тусгай хэсэгтэй учир үргэлж шинэ бас хүйтнээрээ байдаг. Хүссэнээрээ хийж авах боломжтой. 

12) Энэ кофены газар нь үйлчлүүлэгчиддээ шөнө хэдэн цаг унтсанаас нь хамаарч ямар хэмжээтэй аягаар кофе уухыг санал болгодог байна.

13) Энэ кафе нь кофенд дагалдаж ирдэг жигнэмэгийг бүлээнээр нь байлгах тусгай таглааг шийдэж өгчээ. 

14) Уг кофе шоп нь ариун цэврийн өрөөндөө гурван төрлийн ариун цэврийн цаасны сонголттой. Дээр нь инээдтэй зүйл бичигдсэн байх ба та өөрт хамгийн таалагдсанаа сонгон авч болно. Инээдтэй ч гэсэн сонирхолтой л юм.

15) Эцэст нь, уг кофе шоп гадаа онцгүй цаг агаартай байгаа үед танд шүхэр зээлж авч явах боломж олгох ба эргүүлэн авчирч өгвөл үнэгүй кофегоор дайлах болно.

    

Мэдээг бэлтгэсэн Т.Мишээл 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.