Хайх зүйлээ бичнэ үү

мин

Кытлым тосгоны сургууль цорын ганц төгсөгчөө үдлээ

“Сүүлчийн хонхны баяр” зохион байгуулж, сургуулиараа концерт хийсэн байна.


ОХУ-ын Свердловск мужийн Кытлым тосгоны дунд сургуулийг энэ жил ганцхан охин төгсжээ. Түүнд зориулан сургуулиас “Сүүлчийн хонхны баяр” зохион байгуулж, сургуулиараа концерт хийсэн байна.

Нэг ангийнхан байхгүй тул Александра Крючкова охин үдэшлэг дээр аавтайгаа бүжиглэж, захирлаас эхлээд сургуулийн ажилтан нар бүгд нулимс дуслуулжээ.

Александра сургуулиа алтан медальтай төгссөн бөгөөд Екатеринбургийн их сургуульд эдийн засгийн мэргэжлээр суралцах бодолтой байгаа гэнэ.

Сургуулийн захирал эмэгтэй Лия Панина “Ингэж сэтгэл хөдөлнө гэж бодсонгүй. Зөндөө уйлчихлаа” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Охин өөрөө нэг ангийн анд нөхөдгүй сургууль төгсөж байгаадаа их харамсдаг гэсэн ч “Нэг талаас ангийнхан байхгүй болохоор хичээл уйтгартай өнгөрдөг. Гэхдээ нөгөө талаас нь авч үзвэл багш нар зөвхөн надтай харьцдаг тул сурахад хялбар” гэж ярьж байна.
Одоо тус тосгоны сургууль 120 сурагчтайгийн 23 нь нэгдүгээр ангийн хүүхэд аж.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
4
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.