Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Жендэрийн мэдрэмжтэй эрүүл мэндийн салбар” сэдэвт сургалт боллоо

Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтнуудад зориулсан “Хүний эрх ба Манлайлал” сургалт болов.


Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтнуудад зориулсан “Хүний эрх ба Манлайлал” сургалт болов. Сургалтаар “Хүний эрх ба жендэр”, “Манлайлал ба тэгш оролцоо”, “Жендэрийн мэдрэмжтэй эрүүл мэндийн салбар” гэсэн сэдвүүдээр хичээл орлоо. 

Монголын Эрүүл Мэндийн ажилтнуудын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны 60 орчим үйлдвэрчний эвлэлийн дарга, сонгуульт ажилтан сургалтанд оролцсон юм. 

Сургалтын багийн гишүүн, Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал хөтөлбөрийн оролцогч Э.Пүрэвсүрэн “Жендэр бол нийгэм дэхь хүйсийн тэгш эрх, хүний эрхийн асуудал юм. Тиймээс жендэрийн тэгш байдлыг хангах бодлого барьж ажиллахыг салбар бүр анхаарахаас гадна олон улсын байгууллагууд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд жендэрийн дүн шинжилгээ хийх шалгуурыг тавьдаг болоод байна.

Эрүүл мэндийн салбарт ч энэ асуудал нь чухал билээ. Тухайлбал, манай улсын дундаж насжилтын зөрүү 10 нас руу дөхөж эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг анхаарч үзэж халдварт бус өвчнөөс сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор жендэрийн мэдрэмжтэй сургалт, мэдээллийг зохион байгуулах хэрэгцээ байна. Хүн амын насжилт явагдах тусам настан хүн амд ганц бие, эрх толгойлсон эмэгтэйчүүдийн асуудал ч давхар гарч ирдэг тул сургалт, мэдээллийн ажлыг нас, боловсрол, амьдран суугаа газрын ялгаатай байдлыг харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай болдог. Түүнчлэн салбарт ажиллагсдын 80 хувь нь эмэгтэйчүүд байдаг ч тухайн салбарын бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо мөн энэ хэмжээний байгаа эсэх нь эргэлзээтэй юм. Сувилагчдын хүйсийн байдал бас л эмэгтэйчүүд давамгайлсан байдаг. Тэгэхээр эрүүл мэндийн салбарыг эмэгтэйчүүдийн салбар мэт авч үзэх хэвшмэл байдал байхыг ч үгүйсгэхгүй юм.”  хэмээн хэллээ.

Тэрбээр Конрад-Аденаурын Сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал хөтөлбөр”-ийн дөрөв дэх жилийн оролцогч юм. Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-аас хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд жил бүрийн оролцогчид ардчилал, хүний эрх, жендэрийн тэгш байдал гэхчилэн сэдвийн хүрээнд сургалт, уулзалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулдаг уламжлалтай. 

Монголын Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн тулгамдсан асуудлууд бий. Жишээлбэл, зарим эмнэлэгт цолтой ажилчид, энгийн ажилчид гэсэн ойлголт бий. Энэ нь эрх мэдлийн ялгааг бий болгодог. Манай салбарын хувьд 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг, тиймээс тэдний  хөдөлмөрлөх эрх, тэгш байдалд бид анхаарал хандуулж ажиллахыг зорьдог юм. Сургалтанд үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нараас гадна залуучуудын хэсгийн ахлагч, тэргүүлэгч нарыг оролцуулж байна. Манай залуучуудын хороо хөдөлмөрлөх эрхийнхээ төлөө ажиллах үйлсэд нэгдэж байгаа юм”. 

“Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал” хөтөлбөрийн  энэ жилийн оролцогчид Монголын Эрүүл Мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран тус сургалтыг зохион байгуулж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
2
1 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
3
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
39
34
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.