Хайх зүйлээ бичнэ үү

мин

Илүү бүтээмжтэй, үр дүнтэй ажиллахад тань туслах 5 алтан арга

Та чадна аа.


Суралцана гэдэг зөвхөн ширээний ард сууж, номоо дэлгэж, дэвтэртээ бичсэн хичээлээ эргүүлж харахыг хэлдэггүй. Өндөр бүтээмжтэйгээр суралцахад орчны зөв сонголт, суралцах цагийн хуваарь, төвлөрөл, тэвчээр, бас тайван байдал, эерэг хандлага маш чухал. 
Шалгалтад бэлдэх, дипломын ажил, төслийн тайлан бичих гэх зэрэг төвлөрч, тогтвортой сууж гүйцэтгэх шаардлагатай ажлууд бий. Харин хэрхэн хамгийн үр дүнтэй аргаар, төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу ажил, хичээлээ хийж, амьдралын хэв маяг, зуршил болгох тухай зөвлөгөөг хүргэж байна. 

1. Орчноо "тохижуулах" нь

Судалгаагаар хүмүүсийн 80% нь гэртээ хичээллэхийг илүүд үздэг гэсэн тоо баримт байдаг. Гэртээ хичээллэх, ажиллах нь давуу тал ихтэй хэдий ч, сул талууд бас бий. Хүний хамгийн тав тухтай байж чаддаг орчин бол гэр юм. Харин гэрт анхаарал сарниулах хүчин зүйл их бий. Гэр бүлийнхэн, өрөөний хамтрагч, зурагт радио, гэх зэрэг. Гэсэн ч доорх зөвлөгөөтэй танилцсаны дараа анхаарал сарниулагч хүчин зүйлсээс хэрхэн ангижрах тухай мэдэж авах болно. 

Ширээ, сандлаа зөв сонгох: Хичээл хийх гэж буй ширээ, сандал чинь энгийн байх хэрэгтэй. Мэдээж суух ширээ, сандал тухтай байх нь чухал ч анхаарлаа төвлөрүүлж чадахгүй, эсвэл нойр хүргэм хэт тухтай байж болохгүй. Хэт чамин, эргэдэг, хөдөлгөөн болон бусад үйлдэл бүхий ширээ сандал хичээл хийх үед саад болдог. 
Ширээн дээрээ хичээлд хэрэглэгдэх материалуудыг тавих хангалттай зайтай байх тал дээр анхаараарай.

Гэрэлтүүлэг дээр анхаарах: Гэрэл багатай, хурц гэрэлтэй орчинд хүн хичээл хийж, төвлөрөх хэцүү. Нүдний хараанд нөлөөлөхөөс эхлэн олон зохимжгүй нөлөөг үзүүлдэг. Харин ширээний гэрэл ашиглан хичээл хийж буй хэсгээ гэрэлтүүлэхийг зөвлөж байна. Аль болох байгалийн гэрэл ашиглах нь хүний тархийг сэргээх, эрч хүч сэлбэх нөлөөтэй гэдэг. 

Зайлшгүй хэрэглэх зүйлсээ ойр байлга: Хичээл хийх явцад саад болдог нэг зүйл нь шаардлагатай хэрэгслүүдээ гарт ойрхон байлгаагүй явдал байдаг. Харандаа үзүүрлэгч, баллуур, эсвэл шугамаа хайж тэр хавиар нэг юм болсноор анхаарал сарниж, цаг алдаж байдаг. 
Боломжтой бол шаардлагатай хэрэгслийн багц авах хэрэгтэй. Жишээ нь, наалддаг стикер, цаас, тодруулагч, үзэг, бал гэх зэрэг. Түүнчлэн халаасны тольт бичиг, тооны машин, гар утас зэргийг  ширээн дээр, шургуулгадаа гэх зэргээр гарт ойр байлгаарай.

Ширээн дээр хэрэгтэй материалуудыг тавьж дууслаа. Харин одоо эдгээрийг эмх цэгцтэй байлгах тал дээр анхаарцгаая. Зарим хүн эмх замбараагүй орчинд ажиллаж, хичээллэх нь бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг гэж үздэг. Гэсэн ч ойр хавиа эмх цэгцтэй байлгах нь үр бүтээлтэй суралцах хамгийн том хүчин зүйлийн нэг гэдгийг санаарай. Дэвтэр номоо ангилах, таних тэмдэг тавих, харандаа, баллуур болон бусад жижиг хэрэгслүүдийг үзэг ангилах үзэг балны сав, стикерүүдийг хайрцагт хийх зэргээр ангилж байрлуулах нь ч мөн бүтээлч байдалд эерэгээр нөлөөлөхөөс гадна цаг хэмнэдэг гэдгийг санаарай. Ширээгээ хэрхэн зөв зохион байгуулах тухай харах бол энд дарна уу. 

2. Зорилго тавих нь 
Хичээл, ажлаа хийж эхлэхээс өмнө нэг хуудас цаас гаргаж, эсвэл тэмдэглэлийн дэвтэр дээрээ хэдийд тухайн зүйлийг хийж дуусгахаа эхэлж бичээрэй. 
Зорилго тавих нь ажлыг хөнгөвчилж, амжилттай дуусгахад нөлөөлдөг. Энэ нь тийм ч их цаг шаардахгүй атлаа маш үр дүнтэй арга юм. Магадгүй багахан дарамт болохыг үгүйсгэхгүй ч хэрвээ та ямар нэг нүдэнд харагдаж, гарт баригдах, бодитой үр дүнг хүсч л байгаа бол энэ алхмыг заавал хийхийг зөвлөж байна. Зөвхөн нэг удаа зорилго тавиад орхих биш тодорхой ажлын ард гарсныхаа дараа түүнийгээ дүгнэж, дараа дараагийн зүйлээ яаж хийх тухай төлөвлөж, зорилго тавиарай. Энэ арга барил таны уураг тархин бүтээлч, мөн илүү өндөр түвшинд аливааг гүйцэтгэхэд нөлөө үзүүлж байдаг үзэгдэл аж.

Жишээ нь хэрэв та математик хийх гэж байгаа бол нэг өдөрт бодох бодлогын тоог гаргаж төлөвлөх, англи хэлний шалгалтад бэлдэх гэж байгаа бол шинэ үг цээжлэх, тестүүд дээр ажиллах хугацааг тодорхой нарийн гаргаж өгөн өдөрт, долоо хоногт цээжлэх шинэ үгийн тоогоо ч гаргасан байвал зохистой гэх мэтчилэн. 
3. Анхаарлаа төвлөрүүлэх зан үйлд суралцах нь
Хичээллэж байх хугацаандаа анхаарлаа тухайн зүйлдээ бүрэн төвлөрүүлэх тухайд хүн бүр харилцан адилгүй арга барил, зан үйлийг ашигладаг. Гэсэн ч өөрийгөө хэт хүчлэн байж анхаарлаа төвлөхүүлэхгүй байхыг санал болгож байна. 
Хэрэв анхаарал төвлөрч өгөхгүй байвал ширээнээсээ босч зогсоорой. Харин хичээллэж байгаа өрөөнөөсөө гарахгүй байхыг зөвлөж байна. Ширээнээс хөндийрөх нь анхаарлыг эргүүлэн авч ирэхэд тусалдаг физиологийн үйлдэл мөн. Нэгэнт анхаарал сарнисан байхад өөрийгөө хүчилж ном ширтэн, сэрүүн зүүдэлж суусны хэрэггүй. Дээрх аргыг туршаад үзээрэй.

4. Суралцах зуршилтай болох нь
Өдрийн тодорхой цагт хичээллэдэг, эсвэл ажилладаг тодорхой зан үйлийг бий болгоорой. Ингэснээр  тодорхой цагт аливааг хийдэг хандлага зуршилтай болдог. Мэдээж олон хүчин зүйлээс шалтгаалан хуваарь өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй ч нэгэнт тогтсон зан үйлийг өөртөө үнэнч хандаж, зуршил болгох боломж бий. Суралцах зан үйл тогтсон цагт анхаарал хийж буй зүйлд бүрэн төвлөрөхөөс гадна өөр зүйлд сатаарах нь багасч, хичээл хийх урьд урьдынхаас илүү амар болдог гэдгийг зөвлөж байна. 

5. Хичээллэж эхлэхээс өмнө бусад ажлаа амжуулах 
Ямар нэг зүйлийг хийж дуусгалгүй  орхиж дараагийнхыг нь хэзээ ч битгий хийж эхлээрэй.  Ихэнх хүмүүс өмнөх дуусгаагүй ажлынхаа тухай бодож олон зүйл хийж болох байсан цагийг санаа зовж, бодсоор өнгөрүүлж орхидог. Учир нь хүн хийсэн гэхээсээ хийгээгүй ажлынхаа тухай хамгийн их боддог гэнэ. Тиймээс хичээллэж эхлэхээсээ өмнө хэн нэгэнтэй урт харилцан яриа өрнүүлэх, өөр нэг ажил эхлүүлэхээс зайлсхийх нь маш чухал. Энэ нь анхаарлаа төвлөрүүлж сурах бас нэгэн арга юм. Хэрэв хичээл хийж байх үед толгойд чинь гэнэтхэн хийх ёстой ажил орж ирвэл тэмдэглэж орхиод хичээлээ үргэлжлүүлэн хийгээрэй. Хичээллэж, ажиллаж эхлэхийн өмнө сэтгэл санаагаа тайван байлгахыг зөвлөж байна.

Хийж буй зүйлдээ анхаарлаа 100 хувь төвлөрүүлэх бас нэгэн нууцыг хуваалцахад  “Энэ ажил, хичээл намайг айлгаж байна уу? Би үүнийг хийхээс халширч байна уу? гэдгийг өөрөөсөө асуугаарай. Таатай бус, биднийг “хашраадаг” зүйлийг хийхдээ ямар хариу үзүүлдэг билээ? Хойш нь тавьж, хийх ёстой байсан юмсан хэмээн бодон гиюүрч, хичээлээ хийхээ болих шалтгаануудыг өлгийдөн авах сонголтуудтай л нүүр тулна.
Суралцах, ажиллана гэдэг шинийг мэдэж, өөрийгөө хөгжүүлж, өнөөдөртөө, ирээдүйдээ, хөрөнгө оруулалт хийж буй явдал гэдгийг ухамсарлах нь зүйтэй.
Үүнийг хэн нэгний бус өөрийнхөө төлөө хийж байгааг ойлгож, эцэст нь эерэг үр дүнгээр таныг шагнана гэдгийг санаж, хийж буй зүйлдээ дуртай байх нь чухал юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.