Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Чөлөөт бөх: ОХУ-ын шигшээ баг “Монголиа опен”-ий бэлтгэлээ Буриадад хийнэ

Ирэх сарын 9-10-нд чансааны оноо өгөх “Монголиа опен” тэмцээн манай нийслэлд болох гэж байгаа билээ.


ОХУ-ын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ баг энэ сарын 25-наас зургаадугаар сарын 7 хүртэл Буриадын Улаан-Үд хотод бэлтгэл хийнэ. Тэд Улаан-Үдийг сонгосон нь ч учиртай. Ирэх сарын 9-10-нд чансааны оноо өгөх “Монголиа опен” тэмцээн манай нийслэлд болох гэж байгаа билээ. Монголтой цагийн зөрүү байхгүй Буриадад бэлтгэл хийх нь тус тэмцээнд амжилттай барилдах гол түлхүүр гэж Оросын шигшээ багийн удирдлага үзжээ.

Оросын эмэгтэйчүүдийн шигшээ багт нийт 16 бөх байгаагаас Стальвира Оршуш, Ирина Ологонова гэсэн хоёр буриад бөх бий. Тэд бэлтгэлээс гадна Байгаль нуурын эрэг дээр амарч, Буриадын цирк, “Ринпоче Багша” сүм үзэх зэрэг соёлын арга хэмжээтэй гэнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
21
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.