Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

"Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" романаас авах ХАЙРЫН тухай 15 сургамж

Хайрын тухай хамгийн баялаг эшлэлүүд


Орчин цагийн утга зохиолын хамгийн зартай, сонирхолтой туурвилын нэг "ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ ХӨНГӨН ОРШИХУЙ" романы Томас, Тереза хоёрын хайр дурлалыг үгийн урлаг дахь хамгийн сэтгэл хөдөлгөм, сэтгэл өвтгөм дурлалт хосууд хэмээн олон уншигч санал нэгддэг нь санамсаргүй хэрэг бус юм. Зохиолч Милан Кундерагийн оршихуйн олон талт баялаг эргэцүүлэл, содон сэтгэлгээ, зохиолын жигтэй бүтэц, сонирхолтой дүрүүд, урсгал яруу хэл найруулгатай хослохоор Тереза, Томас, Сабина, Франц гэсэн дүрийн хоршлууд, тэдний хоорондын харилцаа, хайр дурлал заримдаа үнэхээр алмайрмаар адал сонин, эсвэл туйлын хоржоон егөөтэй, үгүй бол сэтгэл шаналгам хүнд, эсвээс уяран догдолмоор сайхан зэрэг олон мэдрэмжийг уншигчдад төрүүлдэг билээ. Сонирхолтой эшлэл үгсээр хайр найргүй бөмбөгддөг орчин цагийн эл чамин, онцгой романаас бид энэ удаа зөвхөн хайрын тухай эшлэлүүдийг сонгон түүвэрлэснээ уншигчиддаа хүргэж байна.


1

Хайр гэдэг хязгааргүй олон хүүхэнтэй хурьцан тачаах оргилуун шунал бус цор ганц эмэгтэйг өвөртлөн унтах даруухан хүсэл аж.

2

Дотроос нь хатган зовоох эл мэдрэмж хайр биш бол өөр юу сан билээ? Гэвч үнэхээр хайр мөн гэж үү? Терезатай хамт үхнэ гэдэг мэдээж хэтрүү бодол: Томас бүсгүйтэй өмнө нь ганцхан удаа л уулзсан. Түүний энэ хүсэл хайрлах чадваргүйдээ сэтгэлийн гүндээ хэдийн эвлэрчихээд хайрын орлуулгаар өөрийгөө төөрөгдүүлэн мэхлэх гэсэн хийрхэл төдий бол яана? Томас өөрийн мэдрэмжийг хийрхэл, хайр алин болохыг мэдэхгүй тээнэгэлзэнэ.Хүслээ танилгүй төөрөлдөнө гэдэг хүний энгийн мөн чанар болохыг ухаармагц Томасын бухимдал дорхноо замхарчээ.

3

Хэн нэгнийг өрөвдсөндөө хайрлаж байвал тэр нь үнэндээ хайр биш юм.

4

Томас энэ үед зүйрлэл гээч хэчнээн аюултайг хараахан ухаараагүй байв. Зүйрлэлийг хөнгөнд бодож болохгүй. Ганцхан зүйрлэлээс хайр ургаж ч мэднэ.

5

Хүн үүрдийн хайр дурлалаа ямарваа нэг хөнгөн, хоосон мэдрэмж байх юм гэж хэзээ ч төсөөлөхгүй, хайр, амьдралын утга учир хоёрыг ямагт эн тэнцүүд бодож, бидний агуу хайранд Бетховен хүртэл өөрийн биеэр “Es muss sein!”-ээ тоглож байх шиг санадаг.

6

Хүн төгөлдөр сайхныг мэдэрсэн л бол жирийн учрал тохиол ч  (Бетховены хөгжим, галт тэргэн доогуур орж үхэх) гүнзгий утга агуулгатай болж амьдралын завсаргүй урсгалд үл алдрах мөнхийн орчлыг үүтгэдэг. Анна амиа егүүтгэх өөр арга сонгож болох л байсан. Гэвч галт тэрэгний буудалд гарсан үхэл Аннагийн сэтгэлд хайр сэтгэлийн дөл бадамлан ассан үетэй нь давхцсан учир цөхрөл, ганцаардлын туйлд хүрэхэд нь ч ад мөрийн гоо сайхнаараа түүнийг ховсдон дуудсаар байжээ. Хүн амьдралынхаа хамгийн адгийн зовлонт цаг үедээ ч гоо сайхны хуулийг зөнгөөрөө дагадаг байна.

7

Хайр гэдэг хүч чадлаа хурааж тэвчихийн нэр.

8

Хайр дурлал гээч тухайн хүний нийгмийн амьдралын тусгал бус харин бүр эсрэгцэл байдагт гол учир байна. Дурлалт хүнийхээ дур зоргод сайн дураараа захирагдана гэсэн үг. Олзлогдсон цэрэг зэвсгээ хураалгахаас аргагүй болдог шиг Франц ч бас хайр дурлалд бүрэн бууж өгчээ. Болзошгүй дайралтаас өөрийгөө хамгаалах зэвсэггүй болсон хүн зүрхшээх нь дамжиггүй. Тиймээс л Францын хувьд хайр дурлал бол гэнэтийн дайралтанд байнга бэлэн байх явдал юм.

9

-Хайр бол тулаан гэж Мари-Клод инээмсэглэсэн чигтээ тайван хариулаад –Би эцсийг нь хүртэл тулалдахаар шийдсэн гэв.

-Хайр бол тулаан гэнэ ээ? Надад бол огт тийм биш гээд Франц гарч одов.

10

Тэдний хайр туйлын жигтэй гажуу бүтэц үүсгэжээ: ганцхан багана дээр тогтсон аварга байгууламж мэт Терезагийн үнэнч сэтгэл л тэдний харилцааг тулах цор ганц тулгуур байв.

11

Хүний тархинд сэтгэл татагдаж, зүрх булгилуулсан сайхан бүхнийг алдалгүй бүртгэж байдаг яруу дурсамж гэж нэрлэмээр онцгой хэсэг байдаг биз. Терезатай учирснаас хойш нэг ч хүүхэн Томасын тархины тэр хэсэгт өчүүхэн ч ул мөр үлдээж чадаагүй  байлаа. Тереза Томасын яруу дурсамжийг цор ганцаар эзэгнэн дүүргэж бусад эмэгтэйн ул мөрийг хайр найргүй баллан устгана. Бидний яруу дурсамжинд хэн нэгнийг төлөөлөх анхны үг нэвтэрсэн мөчөөс хайр эхэлдэг ажээ.

12

 Бие махбодийн хайр таашаал төрүүлэхээс бус тайтгарал авчрахгүй.

13

Сэрэл тачаал гээч механизмыг Бурхан өөрийгөө зугаацуулах гэж хүний дотор суулгасан бол хайр бол зөвхөн хүнд л хамаатай Бурхны эрхшээлээс ангид зүйл юм. Хайр бол бидний эрх чөлөө. Хайр “Es muss sein!”-д ч үл захирагдана.

14

Хайр бол нэгэн биеийн нөгөө талаа эрж олох хүслэн юм.

15

Энэ бол хамгийн аминч бус хайр байв: Тереза Каренинаас юу ч шаардаагүй, өөрийг нь хариу хайрлахыг ч гуйгаагүй. Тереза Каренинг хайрлахдаа хосуудын харилцааг тахал мэт дайрдаг эсэн бусын асуултыг хэзээ ч өөртөө тавьж байсангүй: Тэр надад хайртай болов уу? Тэр өөр хэн нэгнийг надаас илүү хайрладаг юм биш биз? Би түүнийг хайрладгаас илүү тэр намайг хайрладаг болов уу? Магад бид асууж, шалгааж, хэмжиж, тааж, хамгаалах гэж улайрах тусам хайр улам хорж хорогддог байж мэднэ. Өөрсдийгөө хайрлуулах гэж хэтэрхий шунаснаас юу ч шаардалгүй гагц зөнгөөрөө хамтдаа байх нь бидэнд хангалтгүй санагдаж, нөгөө хүнээсээ ямар нэг юм (хайр) зогсолтгүй нэхэн шаарддаг болоод л бид бусдыг хайрлаж чаддаггүй биз ээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.12.28
Хөдөлмөрийн баатар Г.Хайдав агсантай хамт МӨНХӨРСӨН 20 ЭШЛЭЛ
2
2018.10.30
Ерөнхийлөгч Х.Баттулгын “Цензургүй яриа” нэвтрүүлгийн үеэр хэлсэн ХУРЦ 37 эшлэл
3
2018.10.29
Кэтрин Мэнсфилдийн өгүүллэгүүд дэх амьдралын бараан үнэнийг илчлэх эшлэлүүд
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
15
0
5
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Жанар 2019.05.17 202.21.124.17

Hair bol negen beiin nuguu talaa erj oloh huslen yum. Bi ih aztai emegtei. Hanidaa denduu hairtai .С.

0 Хариулах


Зочин 2019.05.20 122.201.21.149

Congregations :D

0 Хариулах


Зочин 2020.02.19 202.21.124.22

Aztai yum hun burt tohiogood baidaggui tohioson bsn ch yamar 1 baidlaar aldsan hoinoo hair baij gj setgeh yum da

0


Зочин 2019.04.20 103.57.93.170

Kino baidg yumu?

0 Хариулах


Зочин 2020.02.15 126.161.64.121

baidag shuu

0 Хариулах


Зочин 2019.05.20 202.126.89.211

Baihgui Pizda Mine

0 Хариулах