Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Би ирээдүйн энтрепренер" хүүхдийн шинэ санаа, бүтээлийн үзэсгэлэнд урьж байна

Шинийг сэтгэдэг хүүхэд бүрд.


Голомт банкнаас энэ удаа зорилготой, бүтээлч, шинэлэг санаатай 6 - 16 насны хүүхдүүддээ зориулсан нэгэн томоохон үзэсгэлэнг зохион байгуулах гэж буйг дуулгахад таатай байна. Хэрэв таны хүүхдэд шинийг бүтээх гэсэн өвөрмөц санаа, бүтээл, арга барил байгаа бол энэ таны болоод хүүхдийн тань заавал оролцох ёстой үзэсгэлэн юм.

Эхлээд, хүүхэд багачууд болон эцэг эхчүүддээ "энтрепренер" гэж хэн болохыг тайлбарлаж өгөх нь зүйтэй болов уу.

Энтрепренер (Entrepreneur) гэдэг нь XIII зуунаас үүсэлтэй Франц хэлний "хийх, оролдох" гэсэн утгатай "entreprendre" гэсэн үйл үгнээс гаралтай.

XVI - XVIII зуунд энтрепренер гэх үгний томьёолол өөрчлөгдөн явсаар XX зуунд Австрийн нэрт эдийн засагч, суут сэтгэгч Шумптер “Одоо байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний байгаа байдлыг эвдэх замаар шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгодог шинийг санаачлагчийг энтрепренер гэнэ” хэмээн тодорхойлоод өгчээ. 

Менежментийн загалмайлсан эцэг гэгддэг Петер Дракер 1964 онд “Энтрепренерүүд өөрчлөлтийг эрэлхийлэн түүнийгээ олж, боломжийг ашигладаг. Тэдний гол зэвсэг бол инноваци” гэсэн тодорхойлолтыг өгсөн байна.

Тэгвэл XXI зууны энтрепренер гэж хэнийг хэлэх вэ? 

Эрсдэлтэйгээр болон нэлээд идэвх санаачлага, самбайтайгаар компани буюу бизнесийг удирдан зохион байгуулж буй хүнийг хэлнэ. - Dictionary.com 

Их Британийн тэрбумтан Virgin группийг үндэслэгч Mr.Yes Ричард Брансон: 
Энтрепренер байна гэдэг нь энгийнээр бол хүмүүсийн амьдрах орчинг илүү таатай амар болгохыг хүсдэг хэн нэгэн байна гэсэн үг.

Даллас Маверикс багийн эзэн, хөрөнгө оруулагч Марк Кюбан: 
Ямар бизнес хийхээ, хаана хүрэхээ, тийшээ хэрхэн хүрэхээ  тодорхойлж чадах хүнийг энтрепренер гэнэ.

Дэлхийн хамгийн том санхүүгийн хэвлэл мэдээллийн байгууллагыг үндэслэгч Майкл Блүүмберг:
Энтрепренер байна гэдэг нь заавал бизнес эхлүүлэхийн нэр биш. Энэ нь бусдын бэрхшээл гэж харж буйг боломж болгон хувиргаж, тэдний тойрч буй эрсдэлийг үүрч гарахын нэр юм.

Томас Эдисон, Хенри Форд, Стив Жобс, Элон Маск, Марк Зукерберг, Жеф Безос, Тони Шей гэх мэт маш олон алдартай энтрепренерүүд түүхэнд төрөн гарчээ.

Тийм бол шинэлэг санаатай, бүтээлч хүүхэд та болон хүүхдүүдээ илүү гайхалтай ирээдүйд хөтлөх гэсэн хүсэлтэй эцэг эхчүүдэд энэхүү үзэсгэлэнгийн удирдамжийг танилцуулъя.

Уг арга хэмжээ тавдугаар сарын 31 болон зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдах болно. Та яг одоо бүртгүүлэхэд хожимдоогүй гэдгийг сануулъя. Эдгээр өдрүүдэд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд хүрэлцэн ирж, Голомт банкнаас санаачилж буй, хүүхдүүдэд зориулсан сонирхолтой арга хэмжээнд заавал оролцоорой.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.