Хайх зүйлээ бичнэ үү

мин

Диснейн баатрууд Голомт банкны урилгаар Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд ирнэ

Хүүхдүүдээ аваад очоорой.


Цэцэг мэт дэлгэрэх хүүхэд насны хамгийн сайхан дурсамжийг хүүхдийн баяр үлдээдэг учраас Голомт банкны хамт олон 2018.05.31 болон 2018.6.1-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд тун сонирхолтой арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Юун түрүүнд та бяцхан үрсийнхээ хамтаар “Би ирээдүйн Энтрепренер” үзэсгэлэнгээр зочлоорой. Хүүхэд бүрт санхүүгийн боловсрол олгох, энтрепренер сэтгэлгээг нь хөгжүүлж, авъяас чадвар, шинэ санаачилгыг нь дэмжих зорилготой тус үзэсгэлэнд ирээдүйн энтерпренерүүд өөрсдийн бүтээлээ толилуулах бөгөөд хүсвэл та худалдан аваарай. 

Мөн таныг бяцхан үрсийнхээ хамтаар үлгэрийн ертөнц дэх гайхамшигт орчныг бүрдүүлсэн “Голомт хүүхдийн хотхон”-оор аялахыг урьж байна. Охидын хамгийн хайртай гүнж болох Үнсгэлжин, Цасан гоогоос эхлэн Элса, түүний дүү Анна, өхөөрдөм цасан хүн Олаф, адал явдлын хайгуулчин Микки маус Минни маус, Винни пүүх түүний найз Бар, хөгжилтэй Пороро, Лүүпи, бяцхан Минионууд хөвгүүдийн баатрууд болсон Бэтмэн, Спайдермэн, Супермэнтэй хамт дурсгалын зургаа татуулах боломжтой юм.

Энэ үед хорон санаат Мальфсэнтэд хулгайлагдсан үзэсгэлэнт гүнжүүдийг супер баатрууд болон Диснэйн бусад баатар, алиалагчид хамтдаа аварч буй талаар өгүүлэх жүжигчилсэн тоглолт тавигдах тул таны бяцхан үрсэд хөгжилтэй дурсамж үлдээх буйзаа. 

Түүнчлэн эх үрсийн баярын өдрүүдэд Голомт банкны Улаанбаатар хотын бүх салбарт “Алтантүлхүүр” хадгаламж нээлгэсэн хүүхэд бүрт паркийн 1 тоглоомонд үнэгүй тоглох, ДҮДҮ хүүхдийн музейд 50% хямдралтай үйлчлүүлэх, “Би ирээдүйн Энтрепренер” үзэсгэлэнд оролцон Үлгэрийн баатруудтай зургаа жаазлуулж авах эрх олгохоос гадна 18 нас хүрч буй харилцагчдад 10,000₮-ийн үндэсний хуримтлал нээж өгөх юм. Аав ээжийн амин үрс болсон бяцхан багачууддаа хүүхдийн баярын мэндийг хүргэе.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
11 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
9
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.